Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2024/0140

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, нэхэмжлэгч Ц.А********аа , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.А********л , хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, Б.Энхтүвшин, гэрч Б.А********л нарыг оролцуулан Ц.А********аа гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд, нээлттэйгээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

2024 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10 дугаар байрны 151 тоотод оршин суух Удгант овгийн Цэрэн-О.А********аа , хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Батдоржийн Алтангэрэл бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Ц.А********аа гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээгээр тохиролцсон нөхцөл:

1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Аптангэрэл нь нэхэмжлэгч Ц.Апимаагийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан Хөвсгөл аймгийн Рашаант сумын засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж хууль бус тул хүчингүй болгуулах гэсэн шаардпагыг хүлээн зөвшөөрөх.

2. Нэхэмжлэгч иргэн Ц.А********аа  нь өөрийн 6706000233 нэгж талбарын дугаартай газрын зүүн урд талд байрлах иргэн Гомбосүрэнгийн Гэлэг-Ёндонгийн хашаатай залгаа хэсэгт 40 м.кв хэмжээтэй газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөх.

3. Хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Аптангэрэл нь нэхэмжлэгч иргэн Ц.А********аа гийн нийтийн эзэмшилд шилжүүлсэн 40 м.кв хэмжээтэй газрын хэмжээгээр 6706000233 нэгж талбарын дугаартай газрын зүүн хэсэгт нь 40 м.кв хэмжээтэй газрыг шилжүүлж олгох.

4. Дээр дурдсан 40 м.кв хэмжээтэй газрын байршлыг өөрчилсөн нь иргэн Ц.А********аа гийн 6706000233 нэгж талбарын дугаартай кадастрын зурагт заасан хэмжээ болох 1361 м.кв хэмжээнд нөлөөлөхгүй байх нөхцлөөр талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

Эвлэрлийн гэрээ байгуулснаар үүсэх хууль зүйн үр дагавар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67, 68, 69 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл, хууль зүйн үр дагаврыг талууд ойлгож хүлээн зөвшөөрсөн болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-д ... хариуцагтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д ... нэхэмжлэгчтэй эвлэрэх, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж ... шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-т Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ц.А********аа , хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга нар нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлсэн байна.

Тус эвлэрлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 6706000233 нэгж талбарын дугаартай газрын зүүн урд талд байрлах иргэн Гомбосүрэнгийн Гэлэг-Ёндонгийн хашаатай залгаа хэсэгт 40 квадрат метр хэмжээтэй газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж, уг нийтийн эзэмшилд шилжүүлсэн хэмжээгээр нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын зүүн хэсэгт нь шилжүүлж олгон 1361 квадрат метр хэмжээнд нөлөөлөхгүй байх, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, уг эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэсэн асуудал нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, Ц.А********аа гийн нэхэмжлэлтэй, Рашаант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР