Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03274

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03274

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг  * дүгээр хороо, Богд ар, * *, 22, * давхарт оршин байрлах хаягтай, *ББСБ ХХК, /РД:*/

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Элбэгзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 3,172,390.53 /гурван сая нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн төгрөг тавин гурван мөнгө төгрөгийг хариуцагч *оос гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ.

Тухайлбал, Нэхэмжлэгч "*ББСБ" ХХК болон хариуцагч * нарын хооронд 2022 оны 06-р сарын 09-ний өдөр "Зээлийн гэрээ" байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 1,699,900 /нэг сая зургаан зуун ерэн есэн мянга есэн зуу/ төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан.

Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан "...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах..." гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч * зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч * нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,699,900 /нэг сая зургаан зуун ерэн есэн мянга есэн зуу/ төгрөг, зээлийн хүү нь 1,271,524.2 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга таван зуун хорин дөрвөн төгрөг хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 191,966.33 /нэг зуун ерэн нэгэн мянга есэн зуун жаран зургаан төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг байх бөгөөд нийт 3,163,390.53 /гурван сая нэг зуун жаран гурван мянга гурван зуун ерэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг, үүн дээр нэмээд нотариатын зардал 9000 /есэн мянга/ төгрөг, нийт 3,172,390.53 /гурван сая нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг төлөхөөр байна.

Гэвч хариуцагч * нь Сонгинохайрхан дүүрэг, *-р хороо, Мон лаа,*-р гудамж, *-а тоот хаягт оршин суудаггүй болох тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байх тул шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ийнхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.", мөн хуулийн 155 дугаар зүйл 155.2 дах хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана." гэж тус тус зааж өгснийг үндэслэн танай шүүхэд хандаж байгаа болно.

Иймд хариуцагч * нь одоо хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир түүнийг эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, *ББСБ ХХК улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 3-4/, итгэмжлэл /хх 5/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2024/11441 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-6/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх 7-10/, Бараа хүлээлгэн өгсөн акт, хавсралт /хх 11-12/-ийг гаргаж өгсөн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

*ББСБ ХХК нь *ид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн *дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

*ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * * /рд:*/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * овогт * * /рд:*/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар, * *, 22, 1 давхарт оршин суух хаягтай, *ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнбилэг, Д.Эрдэнэмандал, Б.* утас:*, *

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: * овогт * * /рд:*/

Оршин сууж байсан хаяг: Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Мон лаа* гудамж, * а тоот

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН