| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08826/И |
| Дугаар | 184/ШШ2024/05925 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2024/05925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..*******, ******* нар нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Иймд бидний байдлыг харгалзан үзэж, гэр бүлийг цуцалж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...******* нь 2005 онд *******тай танилцаж, 2009 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. ******* болон ******* нар нь хамтран амьдрах хугацаанд 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү ******* төрсөн. Салах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй байдлын улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарсан. 2020 онд эргэн нийлсэн боловч хоорондын таарамжгүй байдлаас болж дахин салсан. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн асрамжид маргаан байхгүй. Хүүхэд аавтайгаа байдаг. Аавтайгаа үлдэнэ. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Миний бие нь *******ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. *******тэй 2006 онд гэр бүл болж, 2007 онд дундаасаа нэг хүүхэдтэй болсон. /*******/ Улмаар 2018 оноос өдий хүртэл тусдаа амьдарч байна. Амьдрах хугацаанд таарч тохирохгүйн улмаас 2 тийшээ болсон. Өнөөг хүртэл хүү ******* надтай амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ******* би нэхэмжлэгчтэй 2005 онд танилцаж, 2009 онд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* төрсөн. ******* хүү маань одоо миний асрамжид байгаа. Салах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй байдлын улмаас 2018 оноос хойш амьдарсан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р тал/, итгэмжлэл /хх-ийн 3-р тал/, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4-р тал/, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 5-6, 13-р тал/, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 7-р тал/, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 8, 12-р тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 9-р тал/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 10-р тал/, эрүүл бойжиж байгаа тодорхойлолт /хх-ийн 11-р тал/, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дуусгавар болгосон тэмдэглэл /хх-ийн 14-р тал/ зэрэг баримтууд байна.
6. Хариуцагчаас гарган өгсөн баримтыг дурдвал: иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 17-р тал/ зэрэг байна.
7. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
2.1 Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2005 онд *******тай танилцаж, 2009 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү ******* төрсөн. Салах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй байдлын улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарсан. 2020 онд эргэн нийлсэн боловч хоорондын таарамжгүй байдлаас болж дахин салсан. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн асрамжид маргаан байхгүй. Хүүхэд аавтайгаа байдаг. Аавтайгаа үлдэнэ. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ.
2.2 Хариуцагч ******* дараах үндэслэлээр хариу тайлбар гаргасан. Үүнд: ...би нэхэмжлэгчтэй 2005 онд танилцаж, 2009 онд гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* төрсөн. ******* хүү маань одоо миний асрамжид байгаа. Салах болсон шалтгаан нь хоорондын таарамжгүй байдлын улмаас 2018 оноос хойш амьдарсан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй... гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2578 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчийн тайлбар, 0152372 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна./хх-ийн 7-р тал/
3.2 Гэрлэгчид 2018 оныг хүртэл хамт амьдарч, тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү ******* ******* /РД:*******/ төрсөн байна./хх-ийн 9-р тал/
3.3 Зохигчид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдраад олон жил болсон, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, цаашид эвлэрэх хүсэлгүй, хамт амьдрах боломжгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. /хх-ийн 14-р тал/
3.4 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү ******* нь 2018 оноос хойш буюу эцэг, эхээ тусдаа амьдарснаас хойш эцэг *******ын асрамжид үлдэж, одоо эрүүл өсөн бойжиж, сурч хүмүүжиж байгаа талаар зохигчид харилцан маргахгүй байна. Дурдсан үйл баримтууд зохигчийн гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 9, 10, 11, 12-р тал/
3.5 Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ эцгийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж шүүхэд тайлбарласан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасны дагуу 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү *******ыг эцэг *******ын асрамжинд үлдээн, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсоныг дурдаж, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ./хх-ийн 30-31-р тал/
3.6 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй.
4.Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт /РД:/, овогт /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ******* ******* /РД:*******/-ыг эцэг *******ын асрамжид үлдээсүгэй.
3. Зохигчид 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ******* ******* /РД:*******/-т хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсоныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Энхбатад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН