Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03276

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03276

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, Монгол 99 төв, 12 давхар,* тоотод байрлах * ББСБ ХХК /рд:*/

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "* ББСБ" ХХК нь Иргэн Сүхтөмөр овогтой Үйтүмэнгийн хүсэлтээр 2021.02.17-ны өдөр * тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулж, 2021.09.16-ны өдөр 30 хоногийн 6,0% хувийн хүүтэй хэрэглээний зээл олгосон. Зээлдэгч нь гэрээ байгуулах үедээ УБ СХД, 3-р хороо, баганаран 20 гудамж 11 тоотод оршин суудаг байсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ зөрчин 2022 оны 06-р сарын 19-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт болон сунгалтыг нэг ч удаа хийгээгүй тул гэрээнд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл бүрдсэн. Тиймээс 2024 оны 04-р сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ИХАШШ-д нэхэмжлэл гаргаж өгсөн боловч СХД-н ИХАШШ-ийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн Дугаар * тоот захирамжаар хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-н мэдэгдэх хуудасны буцаалтаар тогтоогдсон тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан болно. Одоогоор түүний оршин суух хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 4-6/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 7/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 8/-ийг өгсөн.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.

 

* ББСБ ХХК нь С.Үйтүмэнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

* ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * */рд:цг* /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * овогт * */рд:цг*/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: * ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: 8989-9432

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийн оршин сууж байсан хаяг: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баганаран *гудамж, * тоот

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН