МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, *****-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Манай компани нь *******тай 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-20210928001255 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч *******аас 1,945,439.02 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч ******* нь Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 14 дүгээр гудамж, 172 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р тал/, итгэмжлэл /хх-ийн 3-р тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4-р тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-р тал/, цалингийн зээлийн гэрээ /хх-ийн 6-10-р тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 11-13-р тал/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/16586 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 14-р тал/ зэрэг баримтууд байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан ба нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлан үйл ажиллагаагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дах хэсэгт заасан шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна. /хх-ийн 4-р тал/
Нэхэмжлэгч нь *******ыг цалингийн зээлийн гэрээний төлбөр гаргуулах тул эрэн сурвалжлуулна хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн ба тэрээр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 14 дүгээр гудамж, 172 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/16586 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хх-ийн 14-р тал/
Иймд хариуцагчийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй болох нь тогтоогдож байх тул ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн хүсэлттэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК /РД:, утас:/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН