Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/06018

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,902,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* миний бие*******тэй 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 1403 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,350,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Хэрэв гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Гэвч******* нь үүргээ огт биелүүлээгүй, зээлээ төлөх талаар удаа дараа 99189660 дугаарын утсаар холбогдоход удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу*******гээс зээлийн үндсэн төлбөр 2,350,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алданги болох 47 хоногийн 552,250 төгрөг, нийт 2,902,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2,902,250 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,902,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,902,250 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.*******ийн нэхэмжлэлтэй,*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,902,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2,902,250 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 30,693 төгрөгийг, хариуцагч*******гээс 30,693 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН