| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08502/И |
| Дугаар | 184/ШШ2024/06064 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/06064
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би, Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: *****-д холбогдох, 386,802 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: 1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь манай компанийн Батос зайрмагийг үйлдвэрийн үнээр худалдан авч, цаашаа хэрэглэгчдэд ашгаа нэмж заран хамтран ажилладаг. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 626,500 төгрөгийн үнэ бүхий зайрмагийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр худалдан авсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд 270,000 төгрөгийн төлөлт хийж 356,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Манай компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг тул зайрмаг худалдан борлуулсан орлогоороо байнгын эргэлтэнд оруулах шаардлагатай байдаг бөгөөд эргэлтийн хөрөнгийг өгөхгүй удаашруулж байгаа нь компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Иймд хариуцагч *******гаас зайрмаг худалдан авсан 356,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл болон гэрээний дагуу алданги 30,302 төгрөг, нийт 386,802 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ. 3.Хариуцагч Т.Заяа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 386,802 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.Заяад холбогдуулан 386,802 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Заяа нь нэхэмжлэлийн шаардлага болох 386,802 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Заяад холбогдох, 386,802 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 386,802 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 6,127.5 төгрөгийг, хариуцагч Т.Заяагаас 6,127.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
| |||
| | |