| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08710/И |
| Дугаар | 184/ШШ2024/06077 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/06077
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 6,103,243 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: 1.Нэхэмжлэгч Ашид ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7109282304 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 6,098,243 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 6,103,243 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж өгнө үү гэжээ. 2.Нэхэмжлэгч Ашид ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна гэжээ. 3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашид ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 6,103,243 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,103,243 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ашид ******* ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,103,243 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,103,243 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,103,243 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Ашид ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,103,243 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 6,103,243 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,103,243 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,601.89 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 56,300.945 төгрөгийг, хариуцагч *******аас 56,300.945 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
| |||
| | |