Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06079

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37,540,729 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь ******* *******тай 2024 оны 03 дугаар сарын 21-ний MN620030003095009717 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж, 35,022,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар авсан. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүний эргэн төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөөгүй бөгөөд тус *******наас зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч нь хамгийн сүүлд 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүний төлбөрөөс 2,425.67 төгрөгийн төлөлт хийсэн. Иймд зээлдэгч *******ас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн MN620030003095009717 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл болох дор дурьдсан төлбөрийг гаргуулж өгнө үү. Үүнд үндсэн зээл 33,828,037 төгрөг, зээлийн хүү 3,658,565 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,126 төгрөг буюу нийт 37,540,729 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 37,540,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-нд 7,540,729 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-нд 15,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-нд 15,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,540,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,540,729 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,540,729 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 37,540,729 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 37,540,729 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7,540,729 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 15,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 172,827 төгрөгийг, хариуцагч *******ас 172,827 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН