Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06080

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,105,425.35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ******* *******тай ЗГ-R000875620-2024/03/27 тоот дижитал зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 1505221892 тоот зээлийн данс үүсгэж, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээлийн жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч Д.******* нь ЗГ-R000875620-2024/03/27 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй 160 хоног хугацаа хэтрүүлэн *******ийг хохироож байна. Зээлдэгч ******* овогтой *******оос ******* *******тай байгуулсан нь ЗГ-R000875620-2024/03/27 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,105,425.35 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, ******* *******инд олгуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.

3.Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 3,105,425.35 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-нд 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-нд 1,605,425.35 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,105,425.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,105,425.35 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,605,425.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******ид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 3,105,425.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 3,105,425.35 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,605,425.35 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 32,319 төгрөгийг, хариуцагч Д.*******оос 32,319 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН