Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
Зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 1,583,171 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ахмадын ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд ******* овогтой ******* /РД:*******/ нь 2022 онд 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 1,583,171 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. ******* ******* *******, ******* ******* хэлтсийн нэхэмжпэлтэй, иргэн ******* овогтой *******д холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.******* нь ******* эрхлэлтийг дэмжих сангийн 100200937010 тоот дансанд төлбөрөө бүрэн төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* ******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 1,583,171 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1,583,171 төгрөгийг бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох, зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 1,583,171 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН