Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 287,645.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхон 7-5 тоот хаягт оршин суух, ******* ******* /регистрийн дугаар:*******/, утас:91611219, 89747417, 80513017 нь манай ******* ******* *******-тай 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/2022/8710 тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх зээлийн гэрээ байгуулан 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 879,980 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч тус зээлэн авсан. Хариуцагч нь зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 649,968.86 төгрөг, үндсэн хүүнд 57,914.54 нэмэгдүүлсэн хүүнд 404.60 төгрөг нийт 708,288 төгрөг төлсөн ба зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 02 дугаар сарын 04-өөс эхлэн хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэж төлөлт хийгээгүй зээлийн гэрээний хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь хариуцагчаас цахим хэрэглээний зээлийн гэрээний 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7-р дугаар зүйлд заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөаөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 230,0114.14 төгрөг, зээлийн хүү 48,396.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,237.71 төгрөг нийт 287,645.65 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хэрэгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иймд Иргэний хуулийн 451.1, 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох нийт 287,645.65 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Б.*******ас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баттуяа овогтой ******* /РД:*******/-д холбогдох иргэний хэрэгт дараах хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч Б.******* манай ******* ******* *******-тай 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/2022/8710 тоот цахим хэрэглээний зээлийн эрх нээх зээлийн гэрээ байгуулан, 879,980 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлийн гэрээний хавсралтад заасан графикийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч тус зээлэн авсан байсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хамт Б.*******ас гаргуулахаар танай байгууллагад нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжилсэн төлбөрөө төлж манай байгууллагыг хохиролгүй болгосон байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ буцаан татаж, татгалзаж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 287,645.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 287,645.65 төгрөгийг бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 287,645.65 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,279.37 төгрөгийн 4,639.685 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Хариуцагч Б.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 287,645.65 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН