| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08597/И |
| Дугаар | 184/ШШ2024/06097 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/06097
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлт*******, Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 2,228,915 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: 1.Нэхэмжлэгч ******* ******* ******* К******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***** дугаар хороо, Хонхор ***** тоот хаягт оршин суух *******-******* овогтой /РД:/ нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөгийг 2,7 хувийн хүүт*******, 3 сарын хугацаатай, гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс өдрийн 0,5 хувь, сар бүр 628,320 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Зээл авсан үеэс төлөлт хийгээгүй тул ******* Эй ******* К******* ******* ******* ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний дагуух мөнгөн дүнг гаргуулах авах нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 2.Нэхэмжлэгч ******* ******* ******* К******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариу тайлбар уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна гэжээ. 3.Хариуцагч Х. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* К******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 445,783 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ******* ******* ******* К******* ******* ******* ХХК нь хариуцагч Х.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,228,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,228,915 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 445,783 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйт******* гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйт******* байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.******* ******* ******* К******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлт*******, Х.ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,228,915 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2,228,915 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 445,783 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 445,783 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 25,306.5 төгрөгийг, хариуцагч Х.аас 25,306.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүг*******. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
| |||
| | |