Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/06395

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,790,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 22ы өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ахмадын ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд ******* овогтой ******* /РД.*******/ нь 2022 оны 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч, гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 3,790,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, иргэн ******* овогтой *******д холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрсөн гэжээ.

3.Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжилсэн 3,790,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 22-нд 790,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* ******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 3,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,790,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-нд 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 22-нд 790,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ч.*******д холбогдох, зээлийн эргэн төлөлтийн төлбөрт 3,790,000 төгрөг гаргуулах тухай, Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 3,790,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 790,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.*******гээс 3,790,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 37,795 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН