Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 112/ШШ2024/0029

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 07  өдөр           дугаар 112/ШШ2023/0024                            Есөнбулаг сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би ”Т У Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдох тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 442 тоот мэдэгдлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулах, дахин тендерийг үнэлэхийг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

“Т У Х” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 442 тоот мэдэгдлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулах, дахин тендерийг үнэлэхийг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах.

Нэхэмжпэлийн үндэслэлдээ: “Т У Х” ХХК нь Худалдан авах ажиллагааны газар-аас зарласан ЗТХЯ/20240101097 тендер шалгаруулалтын дугаартай Ентүм зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Жинст баг, Хөгжил хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум/ тендер шалгаруулалтад шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дагуу оролцсон.

Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 397 тоот мэдэгдэлд тендер шалгаруулалтын хариу өгсөн албан бичигт манай байгууллагыг шаардлага хангаагүй гэх талаар мэдэгдсэн байна. Манай компани нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлын хариуг 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 03/6176 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгийг Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэн. Тухайн хариу албан бичигт тендер шалгаруулалтыг дахин үнэлэх тухай тусгасан бөгөөд тус аймгийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 442 тоот мэдэгдэлд өмнө нь ирүүлсэн албан бичигтэй ижил шалтгаанаар тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй гэж үзсэн байх тул удаа дараа гаргасан үндэслэлгүй шийдвэрүүдийг нь хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч “Т У Х” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.О-аас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 045/2024 дугаар албан бичгээр  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Манай “Т У Х” ХХК нь Худалдан авах ажиллагааны газраас зарласан ЗТХЯ/20240101097 тендер шалгаруулалтын дугаартай “Ентүм зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Жинст баг, Хөгжил хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /Говь-Алтай, Есөнбулаг сум/” тендер шалгаруулалтад тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дагуу оролцсон. Тус тендер шалгаруулалтын хариутай холбоотойгоор бид бүхэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 442 тоот мэдэгдлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах, дахин тендерийг үнэлэхийг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Иймд манай байгууллага нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

         “Т У Х” ХХК-иас Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан  тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 442 тоот мэдэгдлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулах, дахин тендерийг үнэлэхийг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

         Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 09ий  өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч “Т У Х” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.О-ын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч “Т У Х” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т У Х” ХХК-иас Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан  тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 442 тоот мэдэгдлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгуулах, дахин тендерийг үнэлэхийг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах шаардлага бүхий хэргийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                      ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНСҮРЭН