| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2017/0000/э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогч Д.Энхтуяа,
шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Д.Халзан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1947 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймаг Дэлгэрцогт суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гидрогеологич мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7-338 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн .......тай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.С нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 7-338 тоотод оршин суух өөрийн гэртээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Д.Энхтуягийн нүүр болон зүүн шуу, далан тус газруудад хутга, заазуураар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ:
2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Энхтуяатай 1 шил архи хувааж уусан, надаас мөнгө нэхээд байхаар нь байхгүй гэснээс болж маргалдаад би Энхтуяа руу тень түлхээд нүүрийг нь хөхрүүлсэн, өөр бусад гаргасан асуудлыг мэдэхгүй байна. Энхтуяа өөрөө хэлэх байх гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхтуяа мэдүүлэхдээ:
2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр би дэлгүүр яваад ирэхдээ цай, давс, архи авчирсан юм. Архиа бид хоёр хувааж уусан. С гэнэт уурлаад намайг хэвтэж байхад над руу тень түлхсэн, нүд орчмоос цус гарсан. Заазуураар зүүн гарын шуунд 2-3 удаа цохьсон, хутгаар хоёр далны дунд нэг удаа чичсэн. Одоо нэхэмжлэх зүйл алга, гомдолгүй гэв
Эрүүгийн 1708018810234 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Энхтуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой намайг...хамтран амьдрагч С архи уусан байдалтай ганцаараа орж ирээд надад 10.000 төгрөг өгөөд дэлгүүрээс архи аваад ир гэхээр нь би дэлгүүр орж цайны идээ, давс, утасны нэгж аваад 5.000 төгрөг үлдэхэд нь “Эзэн чингис” нэртэй 0.500 граммын шилтэй архи аваад ирсэн. Тэгээд С архи задлаад өөртөө болон надад аягалаад бид хоёр хувааж уугаад 23 цаг өнгөрч байх орчимд унтахаар хэвтсэн. Санжаажамц орон дээр гарч хэвтээд би газраар гудас дэвсээд хэвтэж байтал Санжаажамц босч ирээд миний хоолойг гараараа багалзуурдаад доошоо суухдаа баруун хавирган дээр өвдөглөчихөөр нь миний уур хүрээд өвдөгийг нь цааш түлхээд гарыг нь арай хийж тавиулахад ширээн дээр байсан заазуурыг аваад зүүн гарын шуунд цохичихсон. Би гараа бариад доошоо хараад хэвтэж байтал дахин ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад хоёр далны хооронд хатгачихсан. Тэгээд гайгүй болчихоор нь тэр шөндөө унтаад маргааш өглөө нь Санжаажамцад “чи өчигдөр орой миний гар луу заазуураар цохиод, хутгаар далны хооронд хатгадаг нь яаж байгаа юм” гэхэд би тэгээгүй гээд маргаад байхаар нь уур хүрээд цагдаад дуудлага өгсөн юм...гэжээ. /хх-28-29/,
Гэрч С.Даваасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Санжаажамцтай хамт амьдардаггүй болохоор болсон хэргийн талаар сайн мэдэхгүй. Би хааяа аав руугаа утсаар ярьдаг бөгөөд саяхан утсаар ярихад дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна гэхээр нь юу болсон гэхэд “Энхтуяа намайг зодсон гээд цагдаад гомдол гаргасан байна” гэж хэлж байсан...гэжээ. /хх-9-10/,
Гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Манай аав С нь ээжийг нас барсанаас хойш ганцаараа амьдарч байгаад арваад жилийн өмнөөс Энхтуяа гэх эмэгтэйтэй хоёулаа хамтран амьдрах болсон. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнтэй тэр бүр муудалцаад байдаггүй хүн байгаа юм...гэжээ. /хх-32-33/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №12262 тоот актын дүгнэлтэнд:
1.Д.Энхтуяа-н биед зүүн нүдний зовхи, шуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хоёр далны хооронд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-9/,
Шүүгдэгч Ц.С ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, өргөдөл /хх-4/, шүүгдэгч Ц.С хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-45-55/, хохирогч Д.Энхтуяагийн хүсэлт /хх-64/, шүүгдэгч Ц.С сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12262 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.С-ыг гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.С нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 7-338 тоотод оршин суух өөрийн гэртээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Энхтуягийн нүүр болон зүүн шуу, далан тус газруудад хутга, заазуураар цохиж зүүн нүдний зовхи, шуу, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний зовхи, хоёр далны хооронд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.Энхтуяагийн “...С босч ирээд миний хоолойг гараараа багалзуурдаад доошоо суухдаа баруун хавирган дээр өвдөглөчихөөр нь миний уур хүрээд өвдөгийг нь цааш нь түлхээд гарыг нь арай хийж тавиулахад ширээн дээр байсан заазуурыг аваад зүүн гарын шуунд цохичихсон. Би гараа бариад доошоо хараад хэвтэж байтал дахин ширээн дээр байсан хар иштэй хутгыг аваад хоёр далны хооронд хатгачихсан...” гэх /хх-28-29/,
-Гэрч С.Даваасүрэнгийн “...аав руу утсаар ярихад “дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна. Энхтуяа намайг зодсон гээд цагдаад гомдол гаргасан байна” гэж хэлж байсан. Манай аав Санжаажамц нь Энхтуяатай 2004 оноос хойш хамт нэг гэрт амьдарч байгаа...” гэх /хх-9-10/,
-Гэрч С.Бат-Эрдэнийн “...Манай аав С нь... арваад жилийн өмнөөс Энхтуяа гэх эмэгтэйтэй хоёулаа хамтран амьдрах болсон...” гэх /хх-32-33/,
-Шүүх эмнэлгийн шинжээчийн №12262 тоот актын дүгнэлт /хх-9/, шүүгдэгч Ц.Санжаажамц ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, өргөдөл /хх-4/, хохирогч Д.Энхтуягийн хүсэлт /хх-64/, шүүгдэгч Ц.С-ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.С-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.Энхтуяа нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардал нэхэмжлээгүй /хх-64/ бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ц.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.С-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Ц.С-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан хар хуванцар иштэй, ишийг тунгалаг наалдамхай туузаар ороож бэхэлсэн, ажлын хэсгийн урд дээд хэсэгт нүхтэй, төмөр хийцийн заазуур 1 ширхэг, хар хуванцар иштэй, ишийг 3 ширхэг металл төмрөөр хадаж бэхэлсэн төмөр хийцийн хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэолэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ц.С-гжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Ц.С гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.