| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04216/И |
| Дугаар | 102/ШШ2024/03295 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/03295
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/03295 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн * /рд:*/
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн * * нь 2017 онд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлдэг "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-т хамрагдаж 2017 оны 10 дугаар сард тус дүүргийн *тэй гэрээ байгуулан 6,000,000 (зургаан сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Гэрээгээр 2 тал харилцан тохиролцож санхүүгийн дэмжлэгээр авсан 6,000,000 (зургаан сая) төгрөгийн эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулсан. Л.* нь гэрээний хугацаанд авсан санхүүгийн дэмжлэг болох 6,000,000 (зургаан сая) төгрөгөөс 290,000 (хоёр зуун ерэн мянга) төгрөгийг эргэн төлж, 5,710,000 (таван сая долоон зуун арван мянга) төгрөгийг эргэн төлөөгүй байна. Эргэн төлөлтийг шаардахаар гэрээнд бичигдсэн хаягаар очсон боловч хаягдаа байхгүй, утсаар холбогдсон боловч утасны дугаар нь ашиглалтад байхгүй гэсэн хариу өгсөн.
Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагчийн оршин суугаа хаягийг нэхэмжлэгч талаас тогтоох боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд
заасны дагуу иргэн * эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, төгсөгчдийн бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ /хх 4-5/, Баянгол дүүргийн * дугаар хорооны тодорхойлолт /хх 7/-ийг өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн * нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Баянгол дүүргийн * нь Л.*д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч Л.* нь Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, төгсөгчдийн бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй болох нь *тоот Баянгол дүүргийн *дугаар хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Баянгол дүүргийн *т иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Баянгол дүүргийн *т мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * * /рд:*/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Хд мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн * нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн *, итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас:*
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.*ийн оршин сууж байсан хаяг: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр,*тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН