Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/03333

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/03333

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч * хотхон ХХК, * нар нэхэмжлэлийн шаардлага болох 1,556,428,269.49 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагуудыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 221,344,308.9 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 221,344,308.9 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 221,344,308.9 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 221,344,308.9 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 221,344,308.9 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 221,344,308.9 төгрөг, нийт 1,328,065,853.49 төгрөгийн төлбөрөө хуваарийн дагуу төлсөн тохиолдолд 228,323,416 төгрөгийн төлбөрөөс хариуцагчийг бүрэн чөлөөлөхөөр, харилцан тохиролцсон төлбөрийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №*, №* дугаартай барьцааны гэрээнд бүртгэгдсэн *ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, гэрчилгээний * дугаартай, Баянгол дүүргийн *дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж, * байр, * тоот хаягт байршилтай 165.94 мкв, 5 өрөө үл хөдлөх эд хөрөнгө; * хотхон ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийин * дугаартай, гэрчилгээний *дугаартай, Өвөрхангай аймаг Хархорин сум, 5 дугаар баг Бэлд хаягт байршилтай 333.2279 га тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар; эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, гэрчилгээний * дугаартай Өвөрхангай аймаг Хархорин сум, 5 дугаар баг хаягт байршилтай 383.8595 га тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар; эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, гэрчилгээний * дугаартай, Өвөрхангай аймаг Хархорин сум, 5 дугаар баг хаягт байршилтай 269.8266 га тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар; эрхийн улсын бүртгэлийн Э*дугаартай, гэрчилгээний 0* дугаартай, Өвөрхангай аймаг Хархорин сум, * дугаар баг хаягт байршилтай 100.2683 га тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар; эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, гэрчилгээний 000003926 дугаартай, Өвөрхангай аймаг Хархорин сум, 5 дугаар баг хаягт байршилтай 35.2644 га тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар; эрхийн улсын бүртгэлийн * дугаартай, гэрчилгээний 000003927 дугаартай, Өвөрхангай аймаг Хархорин сум, 5 дугаар баг хаягт байршилтай 72.5798 га тариалангийн зориулалттай эзэмших эрхтэй газар; * УБ улсын дугаартай, *, * арлын дугаартай, CH647L маркийн комбайн, 22-58 УН улсын дугаартай, *, * арлын дугаартай, САТ sem656d маркийн авто ачигч; 11-49 УН улсын дугаартай, *, 01529326 арлын дугаартай, САТ sem656d маркийн авто ачигч;* улсын дугаартай, * арлын дугаартай, САТ 320 маркийн эксковатор; 29-92 УН улсын дугаартай, САТ0329DLMNB01146, *3 арлын дугаартай, САТ 329DL маркийн эксковатор; * улсын дугаартай, *, * арлын дугаартай, Caterpillar маркийн эксковатор; * улсын дугаартай, С*,*арлын дугаартай, Cat 349d маркийн эксковатораар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,010,293 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * хотхон ХХК, *аас 4,005,146.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН