| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00203/И |
| Дугаар | 134/шш2024/00233 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 134/шш2024/00233
| 2024 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 134/ШШ2024/00233 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух, Боржигон овогт*******,*******,*******
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,******* тоотод оршин суух,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Би 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн харъяат иргэн*******тай наймаа хийж, нийт 15 адууны үнэ болох 13,500,000 төгрөгийг адуугаа борлуулаад өгнө гээд огт өгөөгүй. Иймд,*******аас 13,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
2.1. Нэг талаас нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, ******* гэх газарт оршин суух, Боржигон овогт*******, утас:*******
Нөгөө төлөөс хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг,******* тоотод оршин суух,,******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,500,000 төгрөгийг 12,600,000 төгрөг болгож багасгаж, 12,600,000 төгрөгийг хариуцагч нь 7 хувааж буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 6,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч******* хүлээн зөвшөөрч, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.*******аас 15 адууны үнэ болох 13,500,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Зохигч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,500,000 төгрөгийг 12,600,000 төгрөг болгож багасгаж, 12,600,000 төгрөгийг хариуцагч******* нь 7 хувааж буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 6,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч******* хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно.,
106.5.-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4.-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэснийг баримтлан эвлэрлийн гэрээг үндэслэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.1. Учир нь, шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарыг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигч 12,600,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 216,550 төгрөгийг тал хувь болох 108,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,500,000 төгрөгийг 12,600,000 төгрөг болгож багасгаж, 12,600,000 төгрөгийг хариуцагч******* нь 7 хувааж буюу 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 6,600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч******* хүлээн зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигч 12,600,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 216,550 төгрөгийг тал хувь болох 108,275 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА