Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03367

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03367

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч * СӨХ-ны нэхэмжилсэн 832,100 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 2 хувааж төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,521 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 12,260.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 12,260.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * СӨХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН