Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03879

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03879

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, 9-* тоотод оршин суух * овогт * */рд:*/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Хүсэлт гаргагч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Ж.*нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1 * овогтой *миний бие * оны 9-р сарын 1-нээс Увс аймгийн * сумын 8-н жилийн сургуульд лаборантоор ажиллаж байгаад 1989 оны 8-р сарын 16 өдрийн 73 тоот тушаалаар ажилаасаа чөлөөлөгдсөн. Увс аймгийн Баруун туруун сумын 10 жилийн сургуульд 1989 оны 9-р сарын 4-нд лаборантоор ажилд орж 1994 оны 9-р сард орон тооны цомхотголоор ажилаасаа гарсан.

1.2 Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн буюу 1987.09-1989.08 оны архивын баримт, 1*.09-1*.09 оны ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа шалтгаанаар ажилласан 7 жил хасагдах байдалд хүрээд байна. Миний бие * оны 9-р сарын 1-нээс 1989 оны 8-р сарын 16 хүртэл Увс аймгийн Хархираа сумын сургуульд, 1989 оны 9-р сарын 04-нөөс Увс аймгийн Баруун турууны 10-н жилийн сургуульд 1994 оны 9-р сар хүртэл ажилласан нийт 7 жилийн хугацааг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: *ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/, *ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4-5/, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 6/, * шүүхэд гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 7, 10/, Н.Басангийн шүүхэд гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8-9/, * шүүхэд гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 11-16/, Монголын хувьсгалт залуучудын эвлэлийн дэвтэр.

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар Лаборант авч ажиллуулах тухай тушаал /хх 22/, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар Лаборант түр авах тухай тушаал /хх 23/, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар Комисс байгуулах тухай тушаал /хх 24/, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаар Тооллогын комисс байгуулах тухай тушаал /хх 25/, Увс аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 232 дугаар цалингийн тодорхойлолт /хх 26/, Цалингийн тооцооны карт /хх 27-39/, * /хх 44-45/, Р.Эрдэнэцэцэг /хх 48-49/, Н.Басан /хх 51-52/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.*нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

* овогт * *нь 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Хархираа сумын 8-н жилийн дунд сургуульд лаборантаар, 1989 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1994 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруун туруун сумын 10-н жилийн дунд сургуульд лаборантаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан *д 1989 оны 6 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон 296123 тоот Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр *д олгогдсон 464118 тоот Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 56 дугаар Лаборант авч ажиллуулах тухай тушаал, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар Лаборант түр авах тухай тушаал, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар Комисс байгуулах тухай тушаал, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 69 дугаар Тооллогын комисс байгуулах тухай тушаал, Увс аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 232 дугаар цалингийн тодорхойлолт, Увс аймаг Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийн Цалингийн тооцооны картууд, гэрч *, *, * нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч *ийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан * овогт * */рд:от69030267/-ийг 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хархираа сумын 8-н жилийн сургуульд лаборантаар, 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын 10-н жилийн сургуульд лаборантаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЯРСҮРЭН