Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03991

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03991

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *-ийн нэхэмжилсэн 8,699,911.85 төгрөгийг хариуцагч * бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн, сар бүрийн 10-ны өдөр 1,449,986 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,149 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * 77,074.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 77,074.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН