Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03992

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03992

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч * ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 40,224,000 төгрөгийн 14,224,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 26,000,000 төгрөгийг хариуцагч * ХХК нь хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 179,535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН