| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0000/э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Цэвэр ундарга” ХХК-нд борлуулалтын жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 9-14 тоотод суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 13-8 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан бүрэн дугаарын регистртэй, Б овгийн Ц Г холбогдох 1708012490357 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.Г 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 1 тоот хашааны хойд талд иргэн Х.Жанчивтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Х.Жанчивын хэвлийн тус газарт пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Эрүүгийн 1708012490357 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Ж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байх Пүүжээ гэх айлд би Пүүжээ, Г нарын хамт машиныг нь янзалсан. Тэгээд машиныг нь янзалж дуусахад Пүүжээ ах бичиг баримтаа дэлгүүрт тавиад 0,75 литрийн Хараа архи нэг шилийг авч ирээд бид гурав тус хороонд байх гудамжинд байдаг халуун усны газрын гадаа хувааж уусан. Тэгээд бид нар тэндээсээ тарцгаасан. Тэгээд 16 цагийн орчимд харих гээд тэр хэдээс салаад замаараа дэлгүүр ороод 1 шилтэй Боргио пиво аваад уучихсан, уг пивоо барьчихсан явж байсан чинь Ганбат Баянхошууны 8 дугаар гудамжинд зогсож байгаад надтай таарсан юм. Г намайг дуудаад байхаар нь яваад очсон чинь Г “чи хөгшөөн мөнгөтэй л байна шүү дээ, ганц юм авчихгүй яасан юм бэ, заавал Пүүжээ ахын бичиг баримтыг тавиулж байж архи авахуулаад” гэхээр нь би “энэ болохгүй, хүнд өгөх гэж байгаа юм” гэсэн чинь “чи мөнгөтэй байсан юм бол ганц юм авчихгүй хогийн пизда вэ, наад пивоо өгчих” гэхээр нь би барьж байсан пивоо өгсөн чинь Г аваад ууж байхдаа “чи хогийн пизда вэ лалар” гэх мэтээр хэлээд байхаар нь би “чамд ер нь архи авч өгөх ёстой юм уу, өртэй юм уу, би чамд өргүй биз дээ” гэхэд Г уурлаад барьж байсан пивоныхоо шилийг газар цохиж хагалаад гарт байсан хагархай хэсгээрээ миний духанд нэг удаа цохиод авсан. Тухайн үед би хажууд нь явган сууж байсан ба шилээр духанд цохиод авахаар нь духаа бариад боссон чинь Ганбат хагархай шилээрээ дахиад миний хэвлий орчимд нэг удаа хатгасан. Тэгээд би хэсэг манараад шоконд орсон юм шиг байгаа юм. Тэгж байтал цагдаа ирсэн байх шиг байсан. Г нь манай арван жилийн ангийн хүүхэд байгаа. Бид 1-ээс 8-р ангийг цуг төгссөн. Багаасаа нэгнийгээ мэднэ. Бид хоёр өмнө нь маргалдаж муудаж байсан зүйл байхгүй. Өс хонзон, өр авлага гэх зүйл байхгүй...гэжээ. /хх-10-11/,
Гэрч Ц.Давааням мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 сарын 30-ны өдөр намайг гадуур явж байхад "цагдаагийн газраас 18 цагийн орчим байх утсаар яриад “Жанчив гэмтлийн эмнэлэг дээр байгаа, гэмтсэн байна” гэхээр нь би ГССҮТ дээр очсон ба манай хүү Жанчив хэвлий хэсэгтээ зүсэгдсэн шархтай, нилээн согтуу байдалтай байсан. Би тухайн уед хүүгээсээ юу болсон талаар асуухад ангийн хүүхэд шилээр шаасан пизда" гэсэн зүйл яриад байсан. Жанчив нь “Номуун”
эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн...” гэжээ. /хх-11-12/,
Гэрч Ц.Батцогт мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 сарын 30-ны өдөр жижүүрийн мөрдөгчөөр үүрэг гүйцэтгэж байсан... засмал замаар явж байхад замынхаа ертөнцийн зүгээр баруун талаар дээгүүрээ нүцгэн ямар нэгэн хувцасгүй, хэвлийгээ цайвар өнгийн давуун зүйлээр дарсан, гар болон гэдэс, хэвлий орчим нь цус мэт улаан өнгийн зүйл болсон 30 орчим насны хүн гуйвсан байдалтай алхаж байсан...залууг шалгахад уг хүн өөрийгөө Жанчив гэх бөгөөд нилээн согтуу хэл ам нь ээдэрсэн байдалтай “би зүгээр, би гэртээ харьлаа, ажилтай болохоор та нартай хамт явж чадахгүй” гээд байсан. Тухайн хүн нь өөрөө хэвлийгээ дарсан цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу шиг зүйлээ авахад хэвлий хэсэгт нь зүсэгдсэн шарх харагдсан, бас цус алдсан байдалтай байхаар нь өөрийн утсаар 103-т дуудлага өгсөн...” гэжээ. /хх-19-20/,
Гэрч Б.Болорбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг 18 минутад...дуудлагын дагуу очиход уг хүн дээгүүрээ нүцгэн фудволкоороо шархан дээрээ дарчихсан ганцаараа сууж байсан... хэвлийн баруун доод хэсэгт зах ирмэг жигд бус 6-7 см орчим ярагдсан. Хэвлий рүү нэвтэрсэн шархтай, шархнаас цус гоожсон байдалтай байсан. Уг залуугаас юу болсон талаар асуухад “найзтайгаа архи ууж байгаад найз нь хагарсан пивоны шилээр хэвлийд нь дүрсэн гэж хэлсэн...” гэжээ. /хх-21-22/,
Гэрч М.Халиун мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
|
|
Ганбат ах над руу залгаад “ах нь эрүүлжүүлэгдэх гэж байна ирж авчаач мөнгө байна уу” гэж хэлэхээр нь би “яасан юм бэ” гэхэд...Ганбат ах хэлэхдээ “Жанчив гээд 10 жилийн найзтайгаа уусан чинь над руу дайрахаар нь цохисон, онц юм болоогүй” гэж хэлж байсан... гэжээ /хх-23-24/,
Гэрч Л.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би машиныхаа 5 булыг солиулах гээд хүн хайж байгаад дэлгүүрийн гадна Жанчив, Г нартай таарсан...би тэр хоёрт 1 шил 0,75 литрийн архи авч өгөөд бид гурав хорооны хажууд байх халуун усны хажууд хувааж уусан...бид нар Баянхошууны 8-р гудамжны буланд ирээд салж явах гэж байхад Г хүүхдийн сүргуүлийн юм бэлдэнэ гээд явахаар болоод надтай цуг хойшоо явах гэж байтал Гыг Жанчив дуудсан...Жанчив очоод боож 2,3 мөргөөд цохиж аваад газар унагасан, тэгэхэд Гнэлээн согтуу байсан ба босохгүй байхад өшиглөж аваад чирээд байсан. Би тэр хоёроос арай зайтай байсан болохоор яг хаашаа нь цохиод байгааг хараагүй. Тэгтэл Жанчив гэнэт гэдсээ бариад байхаар нь харахад бөөр орчмоос нь цус гарч байсан...гэжээ. /хх-141-144/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №12027 тоот актын дүгнэлтэнд:
1 .Х.Жанчивын биед дух, хэвлийд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл хурц ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтэл шилээр зүсэх үед үүсэх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүул мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-29/,
Шүүгдэгч Ц.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/, шүүгдэгч Ц.Гн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №12027 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Гын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Г 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, Баянхошууны 8 дугаар гудамжны 1 тоот хашааны хойд талд иргэн Х.Жанчивтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Х.Жанчивын хэвлий тус газарт пивоны шилээр зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Д.Жанчивын “...би “чамд ер нь архи авч өгөх ёстой юм уу өртэй юм уу би чамд өргүй биздээ” гэхэд Ганбат уурлаад барьж байсан пивоныхоо шилийг газар цохиж хагалаад гарт байсан хагархай хэсгээрээ миний духанд нэг удаа цохиод авсан. Тухайн үед би хажууд нь явган сууж байсан ба шилээр духанд цохиод авахаар нь духаа бариад боссон чинь Ганбат хагархай шилээрээ дахиад миний хэвлий орчимд нэг удаа хатгасан...” гэх /хх-10-11/,
Гэрч Ц.Даваанямын “...би ГССҮТ дээр очсон ба манай хүү Жанчив хэвлий хэсэгтээ зүсэгдсэн шархтай, нилээн согтуу байдалтай байсан. Би тухайн уед хүүгээсээ юу болсон талаар асуухаар “ангийн хүүхэд шилээр шаасан пизда" гэсэн зүйл яриад байсан...” гэх /хх-9-10/,
Гэрч Ц.Батцогтын “...30 орчим насны гуйвсан... залууг шалгахад уг хүн өөрийгөө Жанчив гэх бөгөөд...хэвлийгээ дарсан цус мэт зүйлээр бохирлогдсон, даавуу шиг зүйлээ авахад хэвлий хэсэгт нь зүсэгдсэн шарх харагдсан бас цус алдсан байдалтай байсан...” гэх /хх-19-20/,
Гэрч Б.Болорбаярын “...Дуудлагын дагуу очиход...хэвлий рүү нэвтэрсэн шархтай, шархнаас цус гоожсон байдалтай байсан. Уг залуугаас юу болсон талаар асуухад “найзтайгаа архи ууж байгаад найз нь хагарсан пивоны шилээр хэвлийд нь дүрсэн" гэж хэлсэн...” гэх /хх-21-22/,
Гэрч М.Халиуны “...Г ах хэлэхдээ “Жанчив гээд 10 жилийн найзтайгаа уусан чинь над руу дайрахаар нь цохисон, онц юм болоогүй” гэж хэлж байсан...” гэх /хх-23-24/,
Гэрч Л.Пүрэвсүрэнгийн “...Г хүүхдийн сүргуүлийн юм бэлдэнэ гээд явахаар болоод надтай цуг хойшоо явах гэж байтал Г-ыг Жанчив дуудсан...Жанчив очоод боож 2, 3 мөргөөд цохиж аваад газар унагасан, тэгэхэд Г нэлээн согтуу байсан ба босохгүй байхад өшиглөж аваад чирээд байсан...тэгтэл Жанчив гэнэт гэдсээ бариад байхаар нь харахад бөөр орчмоос нь цус гарч байсан...” гэх /хх-141-144/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №12027 тоот актын дүгнэлт /хх-29/, шүүгдэгч Ц.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/ болон түүний сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Г-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Х.Жанчив нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардал нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Ц.Г-аас энэ тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Г-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Ц.Г-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй хэрэгт болохыг дурдав.