Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/242

    2023            3              2                                         2023/ДШМ/242

Д.Тд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                                          

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ж.Бат-Эрдэнэ,

           нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 154 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаар эсэргүүцлээр Д.Тд холбогдох эрүүгийн 2208020831288 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Баян овгийн Д.Т, 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, “Жин тээг” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Шүүгдэгч Д.Т нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ард талд хамтран амьдарч байсан Л.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, биед нь “баруун сарвууны ар гадаргуу, баруун хөхөнд цус хуралт, эрүүний баруун булан хэсгээр зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн энэ үед Л.Оийн унаж явсан 55-47 УБЯ улсын дугаартай “Toyota prius” 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг өшиглөж, зүүн толийг нь хугалж 440.000 төгрөгийн буюу “бага” хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурор яллагдагч Д.Т “холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авч, эрүүгийн 2208020831288 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргажээ.

Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл, төрийн байгууллага албан тушаалтан нь гагцхүү хуульд заасан буюу хуулиар зөвшөөрч, эрх олгож, үүрэг болгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд нийтийн албан тушаалтанд хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөх зарчим хамаардаггүй билээ. Харин иргэн хүний тухайд хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөх бөгөөд хувь хүн, хуулийн этгээд нь эдийн засаг, нийгмийн харилцаанд дээрх зарчмын хүрээнд чөлөөтэй оролцох боломжтой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн агуулга, мөн чанар нь хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохгүй гэсэн үзэл санаагаар тодорхой төрлийн гэмт хэргийг тусгай ангид заасан ялын хэмжээг харгалзан хязгаарласан явдал юм. Харин энэхүү зохицуулалт нь прокурор, шүүхэд 2 ба түүнээс дээш гэмт хэрэгт оногдуулсан хэд хэдэн ялыг нэмж нэгтгэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх хэмжээг төр, төрийн байгууллага, албан тушаалтанд олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хууль тогтоогч прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хангахдаа яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ямар санал гаргаж болохыг хуульд нэг бүрчлэн зааж, хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтны тодорхой тохиолдолд буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхдээ эрүүгийн хариуцлагын талаар гаргах шийдвэрийн төрөл, хэлбэрийг хуульчлан тогтоосон гэж ойлгоно. Иймд прокурор хууль тогтоогчоос олгосон эрхийн хүрээнд шийдвэр буюу прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн нэг төрөл болох саналаа гаргах ёстой. Яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал нь хуульд зааснаас буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж тус тус заасан хүрээ хязгаараас хэтэрч болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх хоёр зохицуулалтаас үзвэл хууль тогтоогч прокурорт болон шүүхэд хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах, хэд хэдэн ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэх эрх хэмжээг хуулиар олгоогүй байна. Иймд хуулиар зөвшөөрөөгүй л бол хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах, тэдгээрийг нэмж нэгтгэх нь нийтийн албан тушаалтан болох прокурор, шүүхэд аль алинд нь хориотой.

Тодруулбал, төлөөллийн ардчиллын үндэс болсон бага ард түмэн буюу Улсын Их Хурлаас /парламент/ төрийн байгууллага, албан тушаалтны хийх зүйл, хэрэгжүүлэх чиг үүргийг хуулиар нэг бүрчлэн тогтоож өгдөг. Хууль тогтоогч ямар ялтай гэмт хэрэгт, ямар үндэслэлээр, эрүүгийн ямар төрөл хэлбэрийн хариуцлага хүлээлгэх талаар санал гаргаж болохыг процессын хуулиар эрх олгох, үүрэг болгох, мөн зөвшөөрөх байдлаар нийтийн албан тушаалтны хийх ажил, гаргах шийдвэр зэргийг заасан байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокуророос шүүхэд санал болгох шийдвэрийн төрөл, хэлбэрийг хуулийн зүйл, хэсэг, заалттай нь нэг бүрчлэн заасан атал “хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах, хэд хэдэн ялыг нэмж нэгтгэх” санал гаргах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэх эрх хэмжээг олгоогүй байгаа нь “хоёр ба түүнээс дээш гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэхгүй, прокурор хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн яллагдагчтай ял тохиролцохгүй.” гэсэн энэ хуулийн үзэл баримтлал, хууль тогтоогчийн санаа зорилгын биежсэн илрэл юм.

Эцэст нь дахин дүгнэж хэлэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болох тодорхой төрлийн гэмт хэргийг зааглах шалгуур тогтоосноос бус прокурор, шүүхэд хоёр ба түүнээс дээш тооны гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүн, хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хялбар журмаар шийдвэрлэх эрх олгосон хэм хэмжээ биш болохыг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино. Нийтийн албан тушаалтанд хуулиар зөвшөөрөөгүй бүхэн хориотой гэсэн суурь зарчим нь процессын хуульд илүүтэй хамааралтай байдаг бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналт, шүүхийн шатанд бүхэлдээ энэхүү зарчим хатуу үйлчилдэг.

Прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн буюу хууль тогтоогчоос тусгайлан эрх олгоогүй байхад хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн ял оногдуулах, тэдгээрийг нэмж нэгтгэх хэм хэмжээг хэрэглэх талаар эрүүгийн хариуцлагын санал гаргаж ирүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зөвхөн хуульд захирагдах эрх зүйт төрийн үндсэн зарчим /rule of law/-д нийцнэ гэж үзэв.

Дашрамд дурдахад, хууль тогтоогчоос хуулиар олгоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэх гэж оролдох прокурорын шийдвэрээс болж яллагдагчаар татагдсан Д.Т хувьд өөрт холбогдох хэргээ боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэх эрх нь зөрчигдөж, цаг хугацаа болон бусад байдлаар чирэгдэж байгааг болон шүүхэд хуульд захирагдахаас өөр гарцгүй болохыг шийдвэр танилцуулахдаа тусгайлан тайлбарлаж өгсөн болно. Мөн “зарим шүүхүүд хэд хэдэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа практик бий” хэмээн тайлбарлаж байгаа нь Үндсэн хуульд нийцэхгүй байна. Учир нь, Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч ...гагцхүү хуульд захирагдана.” гэж, мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж тус тус заасан бөгөөд эдгээр нь манай улсыг иргэний эрх зүйн бүлд хамаарах буюу хууль тогтоогчоос урьдчилан баталсан бичмэл хуулийн хэрэглээтэй улс болохыг баталж байна. Иймд яллагдагч Д.Тд холбогдох эрүүгийн 2208020831288 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийтийн албан тушаалтанд хуулиар хориглоогүй бүхэн зөвшөөрөгдөх зарчим хамаардаггүй...” гэж дүгнэн Нийтийн албан тушаалтан тавигдах хуулийн шаардлагын баримталсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхгүй” гэснийг зөрчсөн байна.

            “Хоёр ба түүнээс дээш гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 6 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж заасан. Шүүгдэгч Д.Т үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хөнгөн” гэмт хэрэг бөгөөд түүний үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “эд хөрөнгийг устгаж, гэмтээх” гэмт хэрэгт хууль тогтоогч 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заагаагүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хориглоогүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм. Гэтэл шүүгчийн захирамж нь прокурор, шүүхэд 2 ба түүнээс дээш гэмт хэрэгт оногдуулсан хэд хэдэн ялыг нэмж нэгтгэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх хэмжээг төр, төрийн байгууллага, албан тушаалтанд олгоогүй, нийтийн албан тушаалтан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхдээ эрүүгийн хариуцлагын талаар гаргах шийдвэрийн төрөл, хэлбэрийг хуульчлан тогтоосон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй нэр томьёо “нийтийн албан тушаалтан” гэж хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг тус тус зөрчсөн байна.

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1100 дугаар магадлалын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй...” гэжээ. Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэхгүй гэж заасан бөгөөд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульд заагаагүй байна. Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг “...хүчингүй болсон өөрчлөлттэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөвхөн дээрх үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь магадлалаас тодорхой харагдаж байхад “...давж заалдах шатны шүүх энэ хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлүүлэх талаар шийдвэр гаргаагүй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой хэргүүдэд хэрэгждэг. Хялбаршуулсан журам нь аливаа гэмт хэргийг шуурхай шалган шийдвэрлэх процесс бөгөөд яллагдагчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн тухайгаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлагаас хөнгөлөлт эдлэх, яллагдагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилготойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан хэм хэмжээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас илтэд зөрүүтэй тайлбарлан хэрэглэж байгаа нь яллагдагчийн эрхийг зөрчиж байгаагаас гадна хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс хууль хэрэглээний буруу практик тогтоосон шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийлгүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.  ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Д.Т нь хохирогч Л.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нууран тус газар нь гараараа цохиж, “биед нь баруун сарвууны ар гадаргуу, баруун хөхөнд цус хуралт, эрүүний баруун булан хэсгээр зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

мөн энэ үед Л.Оийн унаж явсан 55-47 УБЯ улсын дугаартай “Toyota prius” 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд хаалгыг өшиглөж, зүүн толийг нь хугалж 440.000 төгрөгийн буюу “бага” хэмжээнээс дээш хохирол учруулсан эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Д.Тд холбогдох эрүүгийн 2208020831288 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид прокурор, шүүхэд 2 ба түүнээс дээш гэмт хэрэгт оногдуулсан хэд хэдэн ялыг нэмж нэгтгэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрх хэмжээг төр, төрийн байгууллага, албан тушаалтанд олгоогүй гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан  байх бөгөөд энэ талаар Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль бусад хуулиар шууд хориглож,хуульчилсан заалт байхгүй, шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, хууль зүйн тодорхой тогтоосон ямар заалтыг баримталж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргүүд нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаардаг бөгөөд тухайн зүйлчлэлүүдээр ял оногдуулахдаа торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын санкциас сонгон хэрэглэх боломжтой.

Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.5, 4.6 дахь заалтуудад заасан асуудлыг хуульд нийцэж байгаа эсэх талаар хянаж шийдвэрлэх ёстой.

Харин прокуророос Д.Тд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”,

мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”  гэж тус тус заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар  “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх” үүрэгтэй бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1100 дугаар магадлалд Д.Т-д холбогдох хэрийг хянаж дээрх асуудлаар дүгнэлт гаргасан байхад хэргийг шийдвэрлэхгүй удаа дараа прокурорт буцааж байгаа бөгөөд  анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хэргийн оролцогчдын эрх ашгийг зөрчиж,хэрэг шийдвэрлэх хуульд заасан хугацааг зөрчиж байгаа болохыг дурдах нь зүйтэй. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэдийгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа боловч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөвхөн энэ үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 154 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 2 дугаар эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 154 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ     