| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01537/И |
| Дугаар | 102/ШШ2024/04015 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/04015
| 2024 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2024/04015 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч * ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 199,500,000 төгрөгийн 143,507,701 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 55,990,299 төгрөгийг хариуцагч*ХХК нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, мөн 3,000,000 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэгчийн санал болгосон бараа бүтээгдэхүүнийг тус үнийн дүнгээр худалдан авахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,155,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ХХК-иас 577,725 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН