| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05236/И |
| Дугаар | 102/ШШ2024/04043 |
| Огноо | 2024-08-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/04043
| 2024 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/04043 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 54 байр, 1 давхарт байрлах, * ХХК /рд: 6241794/
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч * ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Анхбаяр нь тус байгууллагаас 2020 оны 01-р сарын 09-ны өдөр 304203026 тоот дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 900,000 / есөн зуун / төгрөгийн зээлийг 24 /хорин дөрвөн сарын хугацаатай, сарын 5% /таван/ хувийн хүүтэйгээр зээлсэн болно.
Зээлийн гэрээний хугацаа дуусан тул шүүхийн байгууллагад хандаж байна.
* нийт 1,674,671 /нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун далан нэгэн/ төгрөгийг гаргуулахаар манай компанитай гэрээ байгуулах үед оршин сууж байсан Баянгол дүүрэг, 20-р хороо, БХН 1-р гудамж 5 тоотод оршин суух хаягын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дүгээр сарын 01-ны өдрийн * дугаар захирамжаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхой бус гэх үндэслэлээр Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд Оюунбэлэг овогтой*/РД: */-г эрэн сурвалжлан оршин суугаа хаягыг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1-2/, итгэмжлэл /хх 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, итгэмжлэл /хх 4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 5/, 2020 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн * дугаар Зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет /хх 6-8/, *иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 9-10/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 11/-ийг өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
* ХХК нь * холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
* ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт **/рд:*/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: * * ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас: *, * итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас:*
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *н оршин сууж байсан хаяг: Баянгол дүүрэг,*-р хороо, БХН 1-р гудамж * тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН