Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04044

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04044

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух,* овогт * * /рд:*/

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * * миний бие 2016оны сүүлээр танилцаж, 2017оноос хамт амьдрах болсон. Бид нарын хамтран амьдрах хугацаанд 2022 оны 06-р сарын 22-нд охин *, 2024 оны 04-р сарын 08-ны өдөр хүү * нар тус тус төрсөн. * зан харилцааны таарамжгүй байдлын улмаас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2024 оны 1-р сараас тус тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш охин, хүү 2 маань миний асрамжинд амьдарч өсөн торниж байна. Одоо бид тусдаа амьдрах болсон учир охин *, хүү * нарын эцэг мөн учир хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад хаяг болон холбоо барих утасны дугаар тодорхойгүй учир * * эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хүсэлт гаргагч Ц.*ы иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 3, 6/, * /хх 5/ /хх 6/ нарын эрүүл мэндийн тодорхойлолт, *ын төрсний гэрчилгээ /хх 7/, гийн төрсний гэрчилгээ /хх 8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 9/-ийг өгсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.

Ц.* нь * холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Ц.*д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Ц.*д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * * /рд:*/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Ц.*д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Ц.*, утас: *

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * оршин сууж байсан хаяг: Баянгол дүүрэг, Баруун тасган *дугаар гудамж, * тоот

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН