| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0000/э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2018-01-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч П.Болормаа,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1994 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто замчин мэргэжилтэй, “Юнимат” ХХК-д суурьлуулагч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 17-35 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн дугаарын регистртэй, Б овогт Д.Н холбогдох 1708026400323 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 17-35 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэболдыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ:
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажил дээрээ байхад бэр эгч яриад эгчийг чинь нөхөр нь зодоод байна гэж хэлсэн. Би ажлаа тараад эгчийнхээрээ очтол эгч зодуулчихсан байсан, би уур хүрээд хүргэн ахыг өшиглөсөн. Би цээж рүү нь өшиглөх гэж байсан боловч нүүрэнд нь оносон байсан. Би хүргэн ахын эмчилгээнд 500.000 төгрөг өгсөн, гэхдээ энэ талаар баримт үйлдээгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 1708026400323 дугаартай хэргээс:
Хохирогч С.Эрдэнэболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 22-ны 20 цагийн орчим гэртээ архи уусан согтуу...хэсэг унтаж байгаад сэрээд эхнэрийг аятайхан хоол хийчихгүй гээд бид хоёр хоорондоо маргалдаж байтал гаднаас Н орж ирээд “чи ямар даварсан пиздаа вэ” гээд намайг орон дээр сууж байгаад босоход нэг удаа нүүр лүү цохиод, газар унагаагаад нүүр лүү дэвсэхээр нь би нүүрээ дарсан, дээрээс өшиглөөд байсан. Тэгтэл Мягмаржав “наадхаа аллаа, боль” гээд Нямдавааг аваад гарсан...Нямдаваа эгчийгээ өмөөрөөд намайг зодсон юмаа...Миний биед учирсан дээрх гэмтлийг Н намайг зодож миний биед учруулсан юмаа. Надад Нямдаваагаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэжээ. /хх-6-8/,
Гэрч Б.Батбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчим Эрдэнэболд манай гэрт согтуу орж ирээд намайг гэрт хүргээд өгчих гэхээр нь би гэр лүү нь хүргэж өгөхөд гэрт нь эхнэр нь байсан, тэгтэл Эрдэнэболд эхнэрээсээ хоол нэхээд хэрүүл хийгээд байсан, тэгтэл гаднаас эхнэрийнх нь дүү Н орж ирээд “чи муу пиздаа манай эгчийг зодсон байна” гээд орон дээр сууж байсан Эрдэнэболдын нүүр лүү нь өшиглөсөн, тэгтэл Эрдэнэболдын ам хамраас цус гарсан...Нямдаваа гаднаас орж ирээд манай эгчийг зодсон байна гээд л шууд Эрдэнэболдын нүүр лүү нь өшиглөсөн...гэжээ. /хх-10-11/,
Гэрч Д.Мягмаржав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр...эгч Одонтуяагийнд ороход эгч Одонтуяа, хүргэн ах Эрдэнэболд, найз Батбаяр нарын хамтаар байсан, тэгтэл эгчийг хүргэн ах зодсон байдалтай эгчийн зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан...би Н-г бариад авахын завдалгүй Эрдэнэболдын нүүр лүү өшиглөөд авахаар нь би татаж аваад гаргасан, ахин цохиж зодоогүй...сая эгчийг өмөөрөөд л ийм асуудалд орчихлоо...гэжээ. /хх-12-13/,
Гэрч Д.Одонтуяа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 18-19 цагийн орчим...гаднаас манай нөхөр Эрдэнэболд...битгий хэл амаар доромжлоод бай гэтэл намайг зүүн хацар луу алгадаад, гэдэс рүү хөлөөрөө тийрсэн, тэгээд баруун чих рүү хавсраад хоёр удаа цохьсон. Бас зүүн мөр лүү гараараа цохьсон...20 цагийн орчим...би гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байтал манай хоёр дүү Н, Мягмаржав хоёр орж ирсэн, тэгтэл манай дүү Н миний нүүр хөхөрч хавдсаныг хараад уурлаад орон дээр сууж байсан Эрдэнэболдын нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн, тэгэхээр нь бид нар салгасан...намайг өмөөрөөд л ийм асуудалд орчихлоо...гэжээ. /хх-14-15/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹14690 тоот актын дүгнэлтэнд:
1. Э.Эрдэнэболдын биед тархи доргилт, хамрын зүүн сүвний доод хэсэг, дээд уруулд шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-20/,
Шүүгдэгч Д.Н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, хохирогчийн өргөдөл /хх-3/, шүүгдэгч Д.Н-н сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №10460 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Н-н гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Н 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 17-35 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэболдыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогч С.Эрдэнэболдын “…Н орж ирээд чи ямар даварсан пиздаа вэ гээд намайг орон дээр сууж байгаад босоход нэг удаа нүүр лүү цохиод, газар унагаагаад нүүр лүү дэвсэхээр нь би нүүрээ дарсан, дээрээс өшиглөөд байсан...” гэх /хх-14-15/,
-гэрч Б.Батбаярын ”...Эрдэнэболд эхнэрээсээ хоол нэхээд хэрүүл хийгээд байсан, тэгтэл гаднаас эхнэрийнх нь дүү Нямдаваа орж ирээд “чи муу пиздаа манай эгчийг зодсон байна” гээд орон дээр сууж байсан Эрдэнэболдын нүүр лүү нь өшиглөсөн...” гэх /хх-12-13/,
-гэрч Д.Одонтуяагийн “...орой 20 цагийн орчим би гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байтал манай хоёр дүү Нямдаваа, Мягмаржав хоёр орж ирсэн, тэгтэл манай дүү Н миний нүүр хөхөрч хавдсаныг хараад уурлаад орон дээр сууж байсан Эрдэнэболдын нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх /хх-14-15/,
-шүүх эмнэлгийн шинжээчийн №14690,14708 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, хохирогчийн өргөдөл /хх-3/, шүүгдэгч Д.Нгийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Нгийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч С.Эрдэнэболд өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд баримт байхгүй. Шүүгдэгч Д.Н-с нэхэмжилсэн зүйл байхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Н-с гаргуулбал зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Н-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Д.Н.н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.