| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05310/И |
| Дугаар | 102/ШШ2024/04101 |
| Огноо | 2024-08-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/04101
| 2024 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/04101 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, * хутагт * гудамж, * байр, * тоотод оршин суух, * овогт* * /рд:*/
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *, * нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *, * нар нь манай ээж С.Чимгээд жонш нийлүүлнэ гэж хэлээд надаас 2020 оны 12-р сарын 28-ны өдрөөс эхлэн 2021 оны 1-р сарын 26-ны хооронд 15-н удаагийн шилжүүлгээр нийт 40,850,000 төгрөг авсан боловч удаа дараа худлаа ярьж жоншоо нийлүүлээгүй өдийг хүргэсэн юм. Миний бие *, * нарт шилжүүлэн өгсөн жоншны үнэ болох 40,850,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч * 2024 оны 04-р сарын 30 өдрийн 183/** дугаартай захирамж гарч "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Иймд доорхи хариуцагч нарыг эрэн сурвалжлан шүүхэд ирүүлэх арга хэмжээ авч өгнө үү. * ээж нь бөгөөд * охин нь юм гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2024/099* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 4/-ийг өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *, * нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Б.* нь *, * нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ** дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Б.*д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *, * нарыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *, * нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Б.*д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *р, * /рд:*/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *, * нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Б.*-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Б.*, итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас:*5, 9*
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ын оршин сууж байсан хаяг: Хан-Уул дүүрэг,* дугаар хороо, * харш махатма ганди, * байр, *тоот,
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * оршин сууж байсан хаяг: Хан-Уул дүүрэг,* дугаар хороо, Шарын гудамж, * байр, * тоот, утас: * *
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН