Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04105

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/04105

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * тоотод байрлах * ББСБ ХХК, /РД:*/

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Элбэгзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч * овогтой * нь 2022 оны 03 дугаар 15-ны өдөр манай Банк Бус Санхүүгийн Байгууллагад биечлэн хандаж: /Хоёр сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун төгрөг / төгрөгний зээл авах хүсэлт гаргасаныг манай байгууллага хүлээн авч судлаад иргэн Д.* хүссэн 2,749,800 / Хоёр сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун төгрөг / төгрөгний зээлийг сарын 3,3 %-ийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар олгохоор Зээлийн хорооны хурлын шийдвэр гарч *дугаартай Зээлийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр байгуулсан болно.

Гэтэл хариуцагч нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөх хувиарийг байнга хугацаа хэтэрүүлэн төлдөг байсан бөгөөд 2022 оны 12 сарын 21 ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 сарын 10 ны өдөр 07/0019 тоот нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд * овогтой * /*/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 4-5/, Д.*ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх 6-7/, Зээл хүсэгчийн анкет /хх 8/, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх 9-12/, Бараа хүлээлгэн өгсөн акт /хх 13/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 14-15/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ББСБ ХХК нь Д.*д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

* ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт *ийн * /рд:*/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, *тоотод байрлах * ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, * утас: *, *, *

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.*ийн оршин сууж байсан хаяг: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Монел 7 гудамж,* тоот,

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН