Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04128

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04128

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжилсэн  3,404,424 төгрөгийг хариуцагч Б.Доржнямжим бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний  өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр  600,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,421 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * 34,710.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 34,710.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН