| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02243/И |
| Дугаар | 102/ШШ2024/04170 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04170
| 2024 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/04170 | Улаанбаатар хот |
* УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Зүүн баян уул 21 гудамж, * тоотод оршин суух * овогт * * /рд:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Эрин хороолол, 53/8 байр, * тоотод оршин суух * овогт ** /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч Д.*,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр,
хариуцагч А.Доржсүрэн,
хариуцагчийн өмгөөлөгч Д.Мандхай,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.* нь хариуцагч * холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие Д.* нь*тэй УБТЗ-ын зорчигчийн вагон депод үйлчлэгчээр нэг дор ажилладаг. Тиймдээ түүнд итгэн мөнгө төгрөг, эд бараа зээлдүүлсэн юм. Тэрээр 2022.07.17-ны өдрөөс эхлэн нийт 12 удаагийн гүйлгээгээр дансаар 9,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг зээлдүүлсэн байна. Түүнчлэн 1,000,000 төгрөгийн барааг дараа төлбөр хийнэ гэхээр нь өгсөн. Үүнээс гадна хүү алданги төлөхөөр амаар тохиролцсоны дагуу эхний удаа зээлийн хүү гэж 120,000 төгрөгийг 7-р сарын 31-ний өдөр буцааж төлсөн. Анх мөнгө зээлдэн авахдаа “би *банкны мэдээллийн санд муу зээлдэгч болчих гээд байна, мөнгийг чинь найдвартай буцааж өгнө, та туслаач гэсээр” итгэл үнэмшил төрүүлэн авсан. Сүүлдээ утсаа авахгүй зугтсаар, гэрт нь очиж уулзахад чамайг хуурсан юм, яваад шүүхдээд ав гэсэн. Нэг дор ажилладаг юм, ахуй амьдрал нь дорой юм, өгчих байлгүй гэж харсаар өчнөөн хугацаа өнгөрлөө. Бид цагдаад хандан шалгуулсан боловч прокурор нь иргэний шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэсэн. Иймд * зээлдүүлсэн мөнгө болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасанчлан Д.*тэй ямар нэг зээлийн гэрээ хийж мөнгө төгрөг, эд бараа шилжүүлэн авсан асуудал байхгүй. Түүнчлэн хүү, алданги төлөхөөр амаар тохиролцсон гэж нэхэмжлэлдээ дурдсан ч үндэслэлгүй. Харин тухайн үеийн амьдралын хэрэгцээндээ 9,279,500 төгрөг, 1,000,000 төгрөгийн бараа авч хугацаанд нь буцаан өгсөн байдаг. Би энэ нөхцөлд ямар нэг хариу үүрэг хүлээгээгүй. Түүнчлэн *ээс авсан 9,279,500 төгрөг, 1,000,000 төгрөгийн барааны үнийг бүхэлд нь буцаан төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д заасны дагуу миний дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх4/, * Хаан банк дахь депозит дансны хуулга /хх 5, 8-10/, * Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 6-7, 11/, Д.*ийн Голомт банк дахь дансны хуулга /хх12-18/, Хууль зүйн туслалцааны гэрээ /хх19-20/, Голомт банкны төлбөрийн баримт /хх 70-71/-ыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар /хх27/, * Хасбанк дахь дансны хуулга /хх35/, Д.*ийн Хасбанк дахь дансны хуулга /хх36/, Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 37-42/, Голомт банк Кредит картын хуулга /хх 43-44/, * Голомт банк дахь дансны хуулга /хх 45-49/, Зураг /хх72-82/, Тодорхойлолт /хх 83/-ыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*ийн нэхэмжлэлээс 6,458,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,542,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: * мөнгө болон эд бараа зээлдүүлсэн. 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дансаар 12 удаагийн гүйлгээгээр нийт 9,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөг зээлдүүлсэн. Түүнчлэн 1,000,000 төгрөгийн барааг дараа төлбөр хийнэ гэхээр нь өгсөн гэж тайлбарласан.
3. Хариуцагчаас нэхэмжлэгч Д.*тэй ямар нэг зээлийн гэрээ хийж мөнгө төгрөг, эд бараа шилжүүлэн авсан асуудал байхгүй. Харин хэрэгцээндээ 9,279,500 төгрөг, 1,000,000 төгрөгийн бараа авч хугацаанд нь буцаан өгсөн гэж эс зөвшөөрсөн.
4. Зîõèã÷èéí òàéëáàð, õàâòàñò õýðýãò àâàãäñàí áîëîí ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí íîòëîõ áàðèìòóóäаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагчийн “...тухайн үеийн амьдралын хэрэгцээндээ 9,279,500 төгрөг, 1,000,000 төгрөгийн бараа авч хугацаанд нь буцаан өгсөн байдаг” гэх тайлбар болон нэхэмжлэгчийн “...* УБТЗ-ын зорчигчийн вагон депод үйлчлэгчээр нэг дор ажилладаг. Тиймдээ түүнд итгэн мөнгө төгрөг, эд бараа зээлдүүлсэн юм” гэх тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банк дахь депозит дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Голомт банк дахь дансны хуулга баримтуудтай харьцуулан үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 10,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
4.2. Хариуцагч нь 9,279,500 төгрөг, 1,000,000 төгрөгийн бараа авсан гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Харин зээлсэн мөнгө болон барааны үнийг буцаан төлсөн, бид бичгээр гэрээ байгуулж байгаагүй гэж маргасан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.
Нэхэмжлэгчээс хэрэгт өөрийн эзэмшлийн Голомт банк дахь дансны хуулга, * эзэмшлийн Хаан банк дахь депозит дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь * өөрийн охин бөгөөд * Хаан банк дахь * дугаар дансыг түүнтэй хамтран эзэмшдэг гэсэн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч нь Хаан банк дахь хамтран эзэмшигчийн * дугаар данснаас 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1,200,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 348,900 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 394,900 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 980,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 589,900 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 499,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын *-ний өдөр 1,060,000 төгрөг, нийт 5,072,700 төгрөгийг, Голомт банк дахь өөрийн эзэмшлийн 1809195128 дугаар данснаас 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 49,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 489,800 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 489,900 төгрөг, нийт 1,028,700 төгрөгийг тус тус хариуцагч * Хаан банк дахь * дугаар дансанд шилжүүлсэн байна.
Мөн нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн Голомт банкны төлбөрийн баримтаар нэхэмжлэгч Д.* нь 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч * нийт 7,459,985,8 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Нэхэмжлэгч нь Хаан банк дахь хамтран эзэмшигчийн * дугаар данснаас 5,072,700 төгрөгийг, Голомт банк дахь өөрийн эзэмшлийн * дугаар данснаас 1,028,700 төгрөгийг тус тус хариуцагч * Хаан банк дахь* дугаар данс руу шилжүүлсэн, мөн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч * нийт 7,459,985,8 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн байх тул талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.
4.3. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн хариуцагчийн эзэмшлийн Хасбанк дахь * дугаар дансны хуулга, Хаан банк дахь * дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк * дугаар дансны хуулга баримтуудаас үзэхэд хариуцагч * нийт 3,542,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэн өгсөн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгөөс хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан өгсөн 3,542,000 төгрөгийг хасч хариуцагч * зээлийн гэрээний үүрэгт 6,458,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,542,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 118,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * 6,458,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,542,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * 118,278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН