Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04176

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04176

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, * байр, * тоотод байрлах * ББСБ ХХК /рд:*/

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Хүсэлт гаргагч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай “* ББСБ” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2,639,800 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлөхгүй зугатааж, манай байгууллагаас удаа дараа хаягаар очиход бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * * /РД:*/-г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 6/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 7-10/-ийг өгсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.

* ББСБ ХХК нь Н.*д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч Н.* нь зээлийн гэрээнд заасан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн * тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

* ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй. 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * * /рд:*/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: * ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: *

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * оршин сууж байсан хаяг: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, Буянт ухаа *гудамж, * тоот,

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН