Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 16

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын иргэн *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын болон газрын даамалд холбогдох

******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/43 дугаар захирамжийн Д.т холбогдох хэсгийг, Д.ын дугаартай Өгөөмөр-ийн өвөлжөөний газрыг эзэмших тухай гэрчилгээ, гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар Б.Цэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Асгат багийн нутагт байдаг Өгөөмөр нэртэй өвөлжөөний газрыг эзэмших талаар Д. гэдэг хүнтэй маргаантай байдаг юм. Уг маргаан нь 2013 оноос хойш өдий хүртэл үргэлжилж байна. 1993 оны их хувьчлалаар *******, *******, , Ц.*******, , Л.*******, ******* нарын хамт 7 хүн энэ өвөлжөөнөөс малын хашаа саравчийг өөрсдийн өмч болгон авсан юм. Миний эхнэр бид 2 өөрсдийн өмч болох малын хашаа саравчны доорх газрыг эзэмшүүлж өгөөч гэсэн хүсэлт сумын д 2013 оны 6 сарын 22-ний өдөр гаргахад эзэмшүүлэхгүй мөртлөө ******* сумын Г.******* нь 2009 оны 5 сарын 31-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг удаа дараагаар зөрчиж, энэ өвөлжөөнд малын хашаа саравч өөр өмч хөрөнгөгүй, тэр үед 9 настай байсан Д. гэдэг хүнийг 3 дахь этгээд болгон энэ өвөлжөөний доорх газрыг эзэмшүүлэх захирамж гаргасан байх юм.

Үүнийг 2016 оны 03 сарын 22-ний өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд иргэний хуралтай гэж дуудсанаар очиход Г.******* нь Д.т энэ өвөлжөөний газрыг эзэмшүүлэхээр 2015 оны 11 сарын 26-нд А/43 дугаар захирамж гаргасан байсныг мэдлээ. 2014 оны 9 сарын 22-ны өдөр сумын Г.******* А/28 дугаар захирамжаар Д. бид хоёрыг хамтран эзэмшүүлсэн юм. Үүнийг би хамтран эзэмших юм байна гэж бодож байтал Д. нь хүлээн зөвшөөрөөгүй тул би уг захирамжийг цуцлуулахаар аймгийн д хандаж хүсэлт явуулсан байх хугацаанд 2015 оны 6 дугаар сарын 29-нд Асгат багийн иргэдийн Нийтийн Хурал болсон. Энэ үед миний биеийн байдал муу, сумын эмнэлэгт байсан учир хуралд очиж чадаагүй. Хуралд очиж чадахгүй шалтгаанаа сумын малын эмчээр бичиж явуулсан. Энэ хуралд Д. нь уг өвөлжөөний газрыг дангаараа эзэмшинэ хамтран эзэмшихээс татгалзаж байна гэсэн хүсэлт гаргасан юм байна лээ. Хурал дээр энэ өвөлжөөний газрын талаар авч хэлэлцэхэд багийн ард иргэд өмнө нь багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлээд шүүхээр шийдвэрлүүл гэсэн тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гарсан юм уу гэж асуухад сумын Г.******* нь *******ы хэргийг шүүх хэрэгсэхээ байсан гэж шүүхийн нэр барьж худал хэлж ард иргэдийн бодол санааг төөрөлдүүлсэн, шударга үнэн хурал болоогүй гэж бодож байна.

Сумын Г.******* нь 2015 оны 11 сарын 3-нд Д.т гэсэн дугаартай газар эзэмших гэрчилгээг бичиж өгчихөөд дараа нь 2015 оны 11 сарын 26-нд А/43 тоот захирамж гаргасан байх юм. Хурлын тогтоол гарсны дараа сумын Засаг даргын захирамж гардаг, захирамжийн дагуу гэрчилгээг олгодог юм байсан. Захирамжийн урьд гэрчилгээ нь олгогдсон байна. Д.ын аав ******* нь 1994 онд нас барсан, малын хашаа саравчийг хүү т өмчлүүлж өгөөгүй. Харин ээж ийн хашаа, саравч байдаг юм. Д. нь ээжийн малын хашаа хороо байгаа учир энэ өвөлжөө минийх гэж маргах юм. Үүнийг зөв гэж үзээд Д.т А/43 дугаар захирамж гаргаж дангаар эзэмшүүлэх дугаар газар эзэмших гэрчилгээ олгосон байна. Би энэ өвөлжөөнд эцэг эхийн хамт 18 жил, эхнэр хүүхдийн хамт 20 жил мал маллан амьдарсан юм. Д. нь эцэг эхийн хамт 7 жил, өөрөө 7 жил амьдарч байгаа юм.

Ийм учир ******* сумын Г.*******ийн захирамжаас Д.т холбогдох хэсгийг, Д.ын газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын Асгат багийн нутагт байрших Өгөөмөрийн өвөлжөөний газар нь 2013 оноос иргэн Д., ******* нарын хооронд маргаан үүсэж одоог хүртэл үргэлжилсээр байна. Уг өвөлжөөг 1993 оны хувьчлалаар Ц.*******, , *******, , *******, *******, ******* нарын хүмүүс авсан. Үүнээс хойш 2009 оны 5 сарын 31-ний өдрийн Асгат багийн иргэдийн Нийтийн Хурлаар Өгөөмөрийн өвөлжөөг маргаантай гэж багийн Хурлын тогтоол гарсан боловч 2009 оны 9 сарын 29-ны өдөр 72 тоот захирамжаар уг өвөлжөөний газрыг Д.т эзэмшүүлсэн байдаг. Уг гарсан захирамжтай холбогдуулан иргэн ******* аймгийн болон захиргааны хэргийн шүүхэд хандаж Д.т эзэмшүүлсэн захирамж, гэрээ гэрчилгээг хүчингүй болгосон. Үүний дараа Тосонцэнгэл сумын сум дундын 13-р шүүхэд хандаж уг шүүхээс сумандаа шийдвэрлэ гэсэн хариу ирсний дагуу Д. ******* нарыг 1 бус удаа дуудаж хоорондоо зохицоод эзэмших нь зүйтэй гээд 2014 оны 9 сарын 22-нд А/28 захирамжаар хамтран эзэмшүүлсэн. Миний энэ гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байна гээд Д. 2015 оны 7 сарын 29-ний өдрийн Асгат багийн иргэдийн Нийтийн Хуралд өргөдөл гаргасан. Уг Хурлын олонхийн саналаар Д.ыг эзэмших ёстой гээд хурлын тогтоол гарсан байсныг үндэслэж 2015 оны 11 сарын 20-ны өдрийн А/40 тоот захирамжаар 2014 оны 09 сарын 22-ны өдрийн А/28 тоот захирамжийг хүчингүй болгож 2015 оны 11 сарын 26-ны өдрийн А/43 тоот захирамжаар Д.т эзэмшүүлсэн болно гэжээ.

Гуравдагч этгээд Д. шүүхэд гаргасан тайлбартаа: 1993 оны их хувьчлалаар Өгөөмөрийн өвөлжөөг манай аав, ээж, хоёр болох Ц.*******, нар өмчлөн авч тэр цагаас би аавыг нас барснаас хойш ээжтэйгээ энэ өвөлжөөнд амьдарч байгаад 2009 онд цэргээс халагдаж ирээд эхнэр авч өдий хүртэл амьдарч байна. Тийм учраас багийн иргэдийн Нийтийн Хурлаас удаа дараа надад эзэмшүүлэхийг багийн иргэд дуу нэгтэйгээр дэмжиж тогтоол гаргасан. Өмнө гаргасан шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй иргэн ******* удаа дараа шүүхэд хандаж зардал чирэгдэл гаргаж байна. Удаа дараа бичгээр болон амаар өвөлжөөний газар ээзмших хүсэлтээ багийн иргэдийн Нийтийн Хурал болон багийн ар дамжуулан сумын газрын даамалд хүсэлтээ гаргаж байсан. Засаг даргын захирамж гаргасан хугацаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний он, сар хэрхэн зөрсөн талаар мэдэхгүй. Гэрчилгээ чинь гарсан гэхээр нь гэрчилгээгээ авсан. Багийн иргэдийн Нийтийн Хурал 2-3 удаа болсон. Би *******ыг байлгаж байгаад шийдье гээд удаа дараа дуудуулсан боловч хуралд ирээд багийн иргэд үнэнийг мэдэж байгаа учраас дэмжихгүй гэдгийг мэдээд ямар нэгэн худал хуурмаг шалтаг шалтгаан хэлээд ирдэггүйг олон түмэн, сум орон нутгийн удирдлага мэднэ. Энэ хүн өөрөө мал малладаггүй сумын төв дээр байдаг хүн. Миний эцэг эхийн ажиллаж хөдөлмөрлөж ирсэн энэ өвөлжөөг ямар учраас авах гээд шүүхэд хандаад байгааг ойлгохгүй байна. Миний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* сумын Г.*******ийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн А/43 тоот захирамж, тоот газар эзэмших гэрчилгээ, гэрээ нь хууль ёсны дагуу хүсэлтээ өгч багийн иргэдийн Нийтийн Хурлаас 100% дэмжигдэж хууль журмын дагуу олгогдсон миний өмч гэж үзэж байна. Иймд иргэн Д. миний ******* сумын Г.*******ийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн А/43 тоот захирамж, тоот газар эзэмших гэрчилгээ, гэрээг хууль ёсны хүчин төгөлдөр болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн ******* сумын Асгат багийн нутаг дахь Өгөөмөр нэртэй өвөлжөөний газрыг иргэн Д.т эзэмшүүлсний улмаас газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзэн маргаан үүсгэжээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 26-ны өдрийн А/41 дугаар захирамжийн Д.т холбогдох хэсгийг, мөн тухайн захирамжийг үндэслэн Д.т олгосон газар эзэмших гэрчилгээ, гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны шийдвэрлэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь дээрх гомдлоо аймгийн д гаргаж 2016 оны 4 сарын 07-ний өдрийн 1/336 тоот албан бичгээр хариу авсан байх тул урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, талуудын тайлбарыг үндэслэн дор дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэг. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/43дугаар захирамжаар газар эзэмших хүсэлт гаргасан нэр бүхий иргэдэд зохих газрыг нь эзэмшүүлсний дотор иргэн Д.т тус сумын Асгат багийн Өгөөмөр нэртэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /хэргийн 6-р хуудас/ Хариуцагч сумын дээрх шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйл болон Асгат багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгосон байна.

Завхан аймгийн ******* сумын Асгат багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар тус багийн нутаг дэвсгэрт орших Өгөөмөр нэртэй өвөлжөөний доорхи газрыг иргэн Д.т эзэмшүүлэхээр 2 дугаар тогтоол /хэргийн 8-р хуудас/-ыг гаргажээ. *******сумын Асгат багийн иргэдийн Нийтийн Хурал нь дээр дурдсан шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалтыгүндэслэл болгосон байх бөгөөд энэ нь иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сумын Хуралд уламжлахтай холбоотой зохицуулалт байна.

Асгат багийн иргэдийн Нийтийн Хурал нь өвөлжөөний доорхи газрыг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг өөрийн бүрэн эрхэд хамааруулан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь... үйл ажиллагаандаа... хууль дээдлэх зарчим баримтлана гэж заасныг болон Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул үүнийг үндэслэж гарсан сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 26-ны өдрийн А/43 дугаар захирамж нь эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага гэсэн 31 дүгээр зүйл, Газар эзэмших тухай хүсэлт гаргах гэсэн 32 дугаар зүйлүүдийг бүхэлд нь үндэслэл болгосон байна.

 

Д.ын газар эзэмших талаарх хувийн хэрэг материалд үзлэг хийхэд түүний 2006 оны 12 сарын 5-ны өдөр гаргасан газар эзэмших талаарх хүсэлт байх бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 сарын 02-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр Д.т өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 72 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд Д. нар нь газар эзэмших хүсэлтээ удаа дараа багийн иргэдийн Нийтийн Хурал болон д өгч байсан гэх боловч сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт үзлэг /хавтаст хэргийн 87-р хуудас/ хийхэд Д.ын гаргасан газар эзэмших хүсэлт бүртгэгдээгүй, харин *******ы газар эзэмших хүсэлтийг 2013 оны 7 сарын 03-ны өдөр хүлээн авч бүртгэсэн байна /хэргийн 87, 90-р хуудас/. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д иргэн газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны д газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.4-д хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал журмын дагуу бүртгэж, бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө гэжээ. Гэвч сумын газрын даамал нь хуулийн дээрх заалтыг зөрчиж иргэн Д., ******* нарын газар эзэмших хүсэлтийг хуульд зааснаар бүртгэж аваагүй, гаргасан хүсэлтийг алга болгосон зөрчил гаргасан байна. Дээрх байдлуудаас Өгөөмөр нэртэй өвөлжөөний газрыг эзэмших хүсэлтийг хэн эхэлж гаргасан нь тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан байх бөгөөд сумын Засаг даргын А/43 дугаар захирамж /хэргийн 6-р хуудас/ 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарсан байхад уг захирамжийг гарахаас өмнө 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.тай газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 100-101-р хуудас/ байгуулсан байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Д.ын 2006 оны 05 дугаар сарын 03-нд гаргасан газар эзэмших хүсэлтийг үндэслэсэн үү эсхүл өөр хүсэлт гаргасан уу гэдэг нь эргэлзээтэй энэ талаар шүүх шалгасан боловч тогтоогдохгүй байна.

Ийнхүү газар эзэмшүүлэх талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй байхад газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан нь хууль бус байх тул Д.тай байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээн дээр Д.т 10000 га газар эзэмшүүлэхээр, тоот гэрчилгээн /хэргийн 66-р хуудас/ дээр 1000 м2 газрыг эзэмшүүлэхээр, кадастрын зурган дээр /хэргийн 95-р хуудас/ 10000 м2 газар эзэмшүүлэхээр зөрүүтэй бичсэн байх бөгөөд Д.т хичнээн хэмжээний газрыг эзэмшүүлж байгаа нь эргэлзээтэй болсон байна. Хэрэв Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаас илүү газар эзэмшүүлэх бол 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар тухайн шатны дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгч ******* нь тухайн өвөлжөөний газрыг эзэмших хүсэлтээ сумын д удаа дараа гаргаж байсан гэх бөгөөд түүний гаргасан хүсэлтийг өргөдөл, гомдлын дэвтэрт бүртгээгүй /зөвхөн нэг хүсэлт нь 2013 оны 7 сарын 03-ны өдөр бүртгэгдсэн/, гаргасан хүсэлт нь байхгүй, хүсэлтээ хэзээ гаргаж байсан нь тогтоогдохгүй байна.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /хэргийн 102, 104-р хуудас/-өөр Асгат багийн нутагт 6 өрхөд 6 га газрыг, 2015 оны 1 сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор баталсан 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /хэргийн 96, 98-р хуудасны ар/-гөөр 5 өрхөд өвөлжөө хаваржааны доорхи 5 га газрыг тус тус эзэмшүүлэхээр баталжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрч Ц.*******ын мэдүүлэг /хэргийн 142-р хуудас/-ээс харахад нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд Д. нар нь тухайн өвөлжөөний газрыг эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд сумын нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан газар эзэмших хүсэлтийг мөн хуульд заасан журмын дагуу нягтлан шалгаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн бүс нутгийн онцлог, газрыг зөв зохистой ашиглах, бусдын эрх зөрчигдөх эсэх, тухайн өвөлжөөний газрыг давуу эрхээр эзэмшүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, өвөлжөөний хашаа, хороог засч, сэлбэж, сайжруулсан байдал, газрыг төлбөрийг төлж байсанзэрэг тодорхой нөхцөл байдлуудад нийцүүлэн шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд иргэн *******, Д. нараас удаа дараа хүсэлт гаргаж байхад зөвхөн Д.т тухайн өвөлжөөний газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргаж, иргэн *******д ямар үндэслэлээр эзэмшүүлэхгүй байгаа талаараа үндэслэлтэй шийдвэр гаргаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэсэн зарчмыг зөрчсөн байна.

Үүнээс дүгнэлт хийж үзэхэд сумын Д.т тус Өгөөмөр нэртэй өвөлжөөний газрыг хуулийн дагуу эзэмшүүлээгүй байх тул түүний гаргасан 2015 оны 11 сарын 26-ны өдрийн А/43 дугаар захирамжийн Д.т холбогдох хэсгийг, мөн түүний дагуу олгосон газар эзэмших тоот газар эзэмших гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.2,34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/43 дугаар захирамжийн хавсралтаас Д.т холбогдох хэсгийг, 2015 оны 11 сарын 03-ны өдөр олгосон тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2015 оны 11 сарын 03-ны өдөр байгуулсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргах журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА