Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04177

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дуга*102/ШШ2024/04177

Улаанбаат*хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дуга*хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж,* байр, тоотод байрлах *ББСБ ХХК /рд:*/

иргэний хэрэгт хариуцагча*оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Хүсэлт гаргагч *ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай “*ББСБ" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 1,099,900 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлөхгүй зугатааж, манай байгууллагаас удаа дараа хаяга*очиход бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон. Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагча*оролцвол зохих этгээд болох * * /РД: */-ийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, Сонгинохайрхан дүүргийн 10 дуга*хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 6/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 7-10/-ийг өгсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагча*оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулаха*шүүхэд ханджээ.

*ББСБ ХХК нь С.*ид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч С.* нь зээлийн гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 10 дуга*хорооны Засаг даргын 2024 оны 07 дуга*сарын 03-ны өдрийн 407 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

*ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагча*оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтууда*тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй. 

Иргэний хэрэгт хариуцагча*оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дуга*зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дуга*зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дуга*зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагча*оролцвол зохих этгээд болох *боржигон овогт * * /рд:*/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дуга*зүйлийн 155.4-т заасныг баримтлан *эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дуга*зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дуга*зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар *зүйлийн 120.2.-т заасна*шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: *ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч*, утас: *

Иргэний хэрэгт хариуцагча*оролцвол зохих этгээд С.*ийн оршин сууж байсан хаяг: Сонгинохайрхан дүүрэг, * дуга*хороо, Зүүн баян уул * гудамж, * тоот,

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН