Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04179

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04179

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРА*ЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,756,761 төгрөгийг хариуцагч *хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сараас эхлэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,058 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *.* 29,529 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 29,529 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын жур*аар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН