| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00389/И |
| Дугаар | 102/ШШ2024/04181 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04181
| 2024 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/04181 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар байр, * тоот хаягт оршин суух * ургийн овогтой ** /рд: *
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байр * тоотод оршин суух *ургийн овогтой * * /рд: */
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 13 дугаар байр * тоот хаягт байрлах *нар ХХК /рд: */
Нэхэмжлэлийн шаардлага: 125,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*,
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Н.*
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.* нь хариуцагч Н.*, *нар ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.* би *нар ХХК-ийн гүйцэтгэх захирал, тус компанийн цор ганц хувь эзэмшигч Н.*тай 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 16,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэдийгээр зээлийн гэрээг *нар ХХК-иар хийсэн ч Н.* нь мөнгийг өөрийн хувийн дансаар авсан юм. Түүнээс хойш бид амаар тохиролцон нэмж бага багаар мөнгө зээлдүүлсээр нийт 125,000,000 төгрөг Н.*д зээлдүүлсэн. Миний бие зээлдүүлсэн мөнгөө 2022 оны 10 дугаар сард авна гэдгээ 2022 оны 8, 9 дүгээр сард удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч Н.* нь зээлсэн мөнгөө өгөөгүй. 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлдэгч Н.*тай утсаар холбогдоход олон хүнээс мөнгө зээлсэн, төлбөрийн чадваргүй болсон гэж мэдэгдсэн. Түүгээр барахгүй зээлдэгч Н.* 2022 оны 10 дугаар сард Турк улс руу оргон зугтаж, 2023 оны 11 дүгээр сард баригдан орж ирсэн байна. Иймд үндсэн зээлийн нийт 125,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: * нь 125,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд миний бие *ийн Голомт банк *, Худалдаа хөгжлийн банк * тоот дансанд 2020 оны 5 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд 64,290,000 төгрөгийн төлөлт хийсэн. Миний бие зээлийн эргэн төлөлтийг хийхдээ өөрийн данснаас биш *ийн дансанд бэлнээр төлдөг байсан болно. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр * нь найз болох Дагийроозой гэх хүнтэй хамт уулзаж ярилцах ажил хэрэг байна гэсний үндсэн дээр би нөхрийн хамт Хүүхдийн 100-гийн Шашлик хаус-д уулзахаар очтол том биетэй хэсэг залуусын хамт байсан. Нөхөр бид хоёрыг айлган сүрдүүлж миний I phone 13 promax маркийн утас булааж авсан. Уг утасны үнэ болох 5,000,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. * нь найз болох Дагийроозой гэдэг хүний Төрийн банкны * тоот данс руу 6,065,000 төгрөгийг шилжүүлж авсан. Иргэн *ийн нэхэмжилж байгаа дүнгээс дээрх дүн болох 11,065,000 төгрөгийг, мөн өмнөх тайлбар дээр бичсэн 64,290,000 төгрөгийн хамт хасах хүсэлтэй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/, Н.*д зээлдүүлсэн мөнгө /хх 4/, Зээлийн гэрээ /хх 5-7/, Хас банк дансны хуулга /хх 8-11/, Голомт банк дансны хуулга /хх 12-16/, Худалдаа хөгжлийн банк депозит дансны хуулга /хх 17-28/, Хаан банк шилжүүлгийн мэдээлэл /хх 29-30/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 45/, ШШГЕГ-ын Төрийн байгууллагуудын лавлагааны систем /хх 46/, Н.*ы Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх 47/, Хариу тайлбар хүргүүлэх тухай /хх 59/, Мэссэж зураг /хх 60-62/, Зээлсэн мөнгөн дүн хүснэгт /хх 63/, Худалдаа хөгжлийн банк депозит дансны хуулга /хх 64-69/, Хас банк дансны хуулга /хх 70, 78-92/, Голомт банк дансны хуулга /хх 71-77/, Зээлийн гэрээ №З*/хх 93-96/, Барьцааны гэрээ /хх 97-99/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 52/, Өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлж, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах тухай гэрээ /хх 225/, Голомт банк шилжүүлгийн баримт /хх 226/, Нэмэлт тайлбар /хх 227-228/,
5. Хариуцагчийн хүсэлтээр Худалдаа хөгжлийн банк 6/2810 тоот албан бичиг, хавсралт /хх 100-208/, Голомт банк * тоот албан бичиг, хавсралт /хх 211-216/-ыг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээл 125,000,000 төгрөг гаргуулах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчид 2020 оны 5 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд 64,290,000 төгрөгийн төлөлт хийсэн.
3.2. Миний I phone 13 promax маркийн утсыг авсан, уг утасны үнэ болох 5,000,000 төгрөгийг хасуулах.
3.3. Нэхэмжлэгчийн найз болох Дагийроозойн Төрийн банкны 360000060027 тоот дансаар 6,065,000 төгрөгийг шилжүүлж өгсөн.
4. Зîõèã÷èéí òàéëáàð, õàâòàñò õýðýãò àâàãäñàí áîëîí ø¿¿õ õóðàëäààíààð õýëýëöýãäñýí íîòëîõ áàðèìòóóäаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэрэгт 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ авагдсан бөгөөд уг гэрээгээр зээлдэгч нь 16,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй буцаан өгөх үүргийг хүлээсэн байна. Гэрээнд хариуцагч Н.* буюу хариуцагч *нар ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Н.* нь гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
Дээрх Зээлийн гэрээ болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч Б.*, хариуцагч Н.*, *нар ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 125,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
4.2. Нэхэмжлэгч Б.*ээс хариуцагч Н.*ы Голомт банк дахь * дугаар данс, Худалдаа, хөгжлийн банк дахь 452593752 дугаар данс руу 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 125,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн Хас банк дансны хуулга, Голомт банк дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк депозит дансны хуулга, Хаан банк шилжүүлгийн мэдээлэл баримтаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх дансыг өөрийн данс мөн эсэх болон 125,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагчаас зээлийн төлбөрт 75,355,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж маргасан.
Иймд нэхэмжлэгч нь зээл 125,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
4.3. Хэрэгт авагдсан Зээлийн гэрээ гэх нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нь 16,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж, зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд 1 сарын зээлийн хүүг 4 хувиар тохирсон нь хууль зөрчөөгүй. Талууд зээлийн гэрээний үргэлжлэх хугацааг 12 сар буюу 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж тодорхойлсон ба уг хугацааг сунгасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хугацааны хүүг шаардах эрхтэй. Ийнхүү тооцоход 12 сарын хугацааны хүү 7,680,000 төгрөг болж байна.
Хариуцагчаас зээлийн гэрээний хүүгийн төлбөрт “...2020 оны 5 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд 64,290,000 төгрөгийн төлөлт хийсэн” гэх тайлбарыг гаргасан. Харин нэхэмжлэгчээс “...64,290,000 төгрөг нь үндсэн зээлийн эргэн төлөлт биш ба сар бүрийн хүүгийн төлбөр” гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагчийг зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 64,290,000 төгрөг төлсөн талаар маргаагүй болно. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 64,290,000 төгрөгөөс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хүүгийн төлбөр болох 7,680,000 төгрөгийг хасч, үлдэх 56,610,000 төгрөгийг нэхэмжлэгчид зээлийн хүүгийн төлбөрт илүү төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагчаас “...Нөхөр бид хоёрыг айлган сүрдүүлж миний I phone 13 promax маркийн утас булааж авсан. Уг утасны үнэ болох 5,000,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. * нь найз болох Дагийроозой гэдэг хүний Төрийн банкны 360000060027 тоот данс руу 6,065,000 төгрөгийг шилжүүлж авсан” гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.
Хэдийгээр хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр * 6,065,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн Голомт банкны төлбөрийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 6,065,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.
5. Дээрхийг нэгтгэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*, *нар ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 68,390,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
6. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг хариуцагч тус бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*, *нар ХХК-иас 499,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*, *нар ХХК нараас 68,390,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 56,610,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*, *нар ХХК-иас 499,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН