Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04197

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/04197

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хорооо, Олимпийн гудамж *, Нью хоризонс оффис, * давхар, * тоотод байрлах * ХК /рд:*/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * байр, *тоотод оршин суух, * овогт * Итгэмж /рд:/*/,

Зээлийн гэрээний үүрэгт 8,467,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "*" ХК 2023 оны 04-р сарын 20 өдөр зээлдэгчийн LendMN аппликейшнээр дамжуулан гаргасан 24 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 5,387,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 3.99 хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн хуримтлагдсан хүүнд 3,067,247 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч * нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: * овогтой Итгэмж би одоогоор ажилгүй байгаа тул * ХК-ийн 8,467,247 төгрөгийн төлөлтийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор 400,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан шугамаар шийдэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч * ХК нь хариуцагч *ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,467,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн “...* ХК-ийн 8,467,247 төгрөгийн төлөлтийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгийг, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор 400,000 төгрөгөөр төлж барагдуулна” гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч талаас зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан бичгийн тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 150,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 75,250 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 75,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХК-ийн шаардлага болох 8,467,247 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр, 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 30-ны өдрийн дотор 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 75,250 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 75,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН