Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04244

 

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04244

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, Олимп вилаж хотхон, * байр, * тоотод оршин суух, Харчин ургийн овогт * *,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *дугаар хороо, * байр,*тоотод оршин суух, * ургийн овогт ** /РД: */,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 48,014,696 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.*,

хариуцагч *,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч *эс 48,014,696 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нар дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний анхны тооцоогоор бол 64,144,576 төгрөг байсан. Эхлээд 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээгээр 6,000,000 төгрөгийг авсан. Энэ гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5%-ийн алданги төлнө гэж бичсэн байгаа. 8 дугаар сарын 01-ний байдлаар 275 хоног хугацаа хэтэрсэн байгаа алданги төлбөрт 2,250,000 төгрөг гаргуулна. Дараа нь би авсан зээлүүдийг нэгтгээд 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн гэрээ хийсэн. Энэ гэрээний заалтаар 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 сар 15 хоногийн хугацаатай 22,000,000 төгрөгийг 0,3% хүүтэй, үүргээ гүйцэтгээгүй тал нь үнийн дүнгийн 10 хувийн торгууль төлнө гэж байгаа. Сарын 0,3 хувийн хүү нь 66,000 төгрөг, 10 хувийн торгууль нь 2,200,000 төгрөг гэж бодоод нийт хүүгийн төлбөрт 1,980,000 төгрөг, торгууль төлбөрт 2,200,000 төгрөг гэж бодсон. 2022 оны 4 сарын 05-ны өдөр 14 хоногийн хугацаатай 2,000,000 төгрөг авсан. Ган-Эрдэнийн найз Гэрлээ гэдэг хүүхэн энэ хоёр нийлээд манай найз бол уул уурхайн компанитай бид нар зээл гаргуулах гэсэн чинь 14 хоногийн дотор гаргаж өгье гээд 3,000,000 төгрөг хэрэгтэй болсон 2,000,000 төгрөг өгчихөөч тэгвэл бид нар зээлээ гаргахаар таны мөнгийг өгье буцаагаад өгнө гэсэн. Тэгээд би өөрөө төлнө гэж хэлчихээд одоо болохоор төлөхгүй гэж байна. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэрэглээний лизинг дээрээс* ярьсан. Би утсаа хаячихаад надад зээлийн эрх нээгдэхгүй байна, Iphone /Айфон/ 13 гэдэг гар утсыг нэр дээрээ аваад өгөөч гээд. Хэрэглээний лизинг ХХК-иас Барьцаалан зээлдэх гэрээгээр Iphone /Айфон/ 13 гэдэг гар утсыг авхуулсан төлбөрт 6,584,696 төгрөг төлсөн.* 35 хуудас баримт өгсөн байсан. Мөнгөн дүнг нь харахад 2 сая хэдэн зуун төгрөг байсан. Энэ мөнгөн дүнгээсээ хасах болов уу ярилцаж байгаад оруулаагүй байгаа. Дараа нь 2023 оны 07 сарын 05-ны өдөр утасдаад би машинаа танд барьцаанд тавьчихъя 5,000,000 төгрөг хэрэгтэй байна. Манай найз Заамарт байдаг юм алт шүүлгээд угаагаад дор нь мөнгө өгдөг хүмүүс байдаг юм надад ч бас өглөгтэй гээд 5,000,000 төгрөг 5 хоногийн хугацаатай авсан. Энэ хүн тэр үед 8,000,000 болгож өгнө гээд мөнгө авсан. Ингээд өнөөдрийг хүртэл зээл, хүү, торгууль, алданги төлөөгүй байгаа. Иймд нийт 48,014,696 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.       

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Би Д.*ы нэхэмжилсэн 2021.12.18-ны өдөр 6,354,286.4 төгрөг /утас/, 2022.02.26-ны зээлийн гэрээний 22,000,000 төгрөг, 2022.04.05-ны 2,000,000 төгрөг, 2023.07.01-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 35,154,288 төгрөгийг зээлсэн нь үнэн. Энэхүү мөнгийг зээлсэнээс хойш өөрийн боломжоор М.*ы дансанд мөнгө шилжүүлж байсан тул * надаас нэхэмжилсэн 64,144,576 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул төлөхийг зөвшөөрөхгүй байна.      

Би энэ банкны 6,000,000 төгрөгийг гэрээ хийж дансаараа авсан юм чинь төлөхөд хүлээн зөвшөөрч байна. Гэрээ нь 2021 оны 03 сарын 04-нөөс 2021 оны 03 сарын 25 хүртэл 20 хоногийн хугацаатай авсан. Гэрээнд 0,5 хувийн алдангитай гэж заасан боловч би та хоёрт тусалъя, Цэрэнпил миний дүү байгаа юм, та хоёрын ажлыг дэмжээд хүүгүй зээлье гэж * ах хэлсэн. Тэгээд нотариатч хүүгүй гэрээ баталдаггүй гээд 0,5 хувийн алдангитай 20 хоногийн хугацаатай авсан. Би энэ 0,5 хувийн алдангийг 20 хоногийн хугацаанд тооцдог гэж ойлгосон. Дараа нь би 2021 оны 07 сарын 01ий өдөр * ах дээр очиж 5,000,000 хэрэг байна гэж өөрийн дансаараа шилжүүлж авсан байгаа. Утасны лизинг би авхуулсан нь үнэн. Би өндөр зээлтэй байсан болохоор зээлийн шаардлага хангахгүй байсан. Тэр үед 4,700,000 төгрөгийн утас лизингээр авсан. Зоригоо ахын дансаар сар бүр төлөлтөө хийж байсан боловч сүүлийн 2 сар би төлж чадаагүй өндөр зээлтэй болохоор 2 сар төлөөгүй завсардахад Зоригоо ах өмгөөлөгч аваад над руу тэр хүн нь яриад төлж байгаа нь хоцорсон байна гэдгийг ойлгосон байгаа. Тэгээд 3,000,000 юм уу 3,500,000 төгрөг хүүтэй төлж дуустал тийм л мөнгө үлдээсэн. 2023 оны 07 сарын 1-нд мөнгө авдаг нь манай нэг найз Заамарт ажил хийдэг юм, тэгээд 5,000,000 төгрөгөөр багаж аваад ирвэл чиний мөнгийг өгнө гэж хэлсэн. Би Зоригоо ахад 1,000,000 төгрөг нэмээд өгчихье гэсэн болохоос биш 3,000,000 төгрөг нэмж өгнө гэж хэлээгүй. Үүн дээр гэрээ ч хийгээгүй би мөнгөө ч гүйцэж авч чадаагүй. Миний дансаар 16,000,000 төгрөг Зоригоо ахаас авсан байгаа. Үүн дээр утасны мөнгө гэж үлдэгдэл 3,000,000-3,500,000 төгрөг байгаа байх тэгээд нийт 19,500,000 төгрөгийн тооцоотой. Тэр 22,000,000 төгрөгийн асуудал нь 22,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг 5,000,000 төгрөг ороод 11,000,000 төгрөг дээр хүүнд өгсөн мөнгөө нэмээд надаар төлүүлэх гээд 10,000,000 төгрөгөө нэмээд надаас 22,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ 22,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг бол би хүлээн зөвшөөрөхгүй миний дансаар ороогүй тэр үед нотариатаар орохдоо би төлчихнө чи нотариатаар орчих гэсэн байсан. Би дансаар хүлээн авсан мөнгөө бол төлөхийг зөвшөөрч байна. Тэр 2,000,000 төгрөгийн асуудал нь Зоригоо ах надад зээл өгөхгүй, энэ хүн чинь зээл хөөцөлдөж байна гээд Гэрлээд өгнө гэсэн. Гэрлээгийн данс руу хийсэн болохоос надад өгөөгүй, 2,000,000 төгрөг миний данс руу ороогүй үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 4/, ** би Д.* ахаас гэх 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн бичвэр /хх 5/, Зээлийн гэрээ 0283 дугаар /хх 6-7/, Зээлийн гэрээ 0111 дугаар /хх 8-9/, Нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10-11/, Барьцаат зээлийн гэрээ №Т-БЗГ/2021-24629 /хх 12-15/, итгэмжлэл /хх 18/, Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай /хх 25/, итгэмжлэл /хх 26/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 42/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 99-100/, Хэрэглээний лизинг ХХК-ийн 3455 тоот албан бичиг /хх 112/, Нэхэмжлэлийн тодотгол тайлбар /хх 138/.       

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 23/, Хариуцагчийн Голомт банкны дансны хуулга /хх 54-75, 87-90/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 76-86/, итгэмжлэл /хх 102/.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д. нэхэмжлэлээс 45,986,786 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,028,910 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. 2023 оны 10 дугаар сарын 05ы өдөр нэхэмжлэгч Д.* нь хариуцагч *д холбогдуулж 64,144,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 48,014,696 төгрөг болгон багасгаж байна.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч *эс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2,250,000 төгрөг, нийт 8,250,000 төгрөгийг гаргуулах,

2.2. Хариуцагч *эс 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээгээр үндсэн зээлийн төлбөрт 22,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,980,000 төгрөг, торгууль төлбөрт 2,200,000 төгрөг гаргуулах,

2.3. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан 5,000,000 төгрөгийг гаргуулах,

2.4. Хариуцагч *эс 2,000,000 төгрөг гаргуулах,

2.5. Хэрэглээний лизинг ХХК-иас Iphone 13 promax загварын гар утас авхуулсан төлбөрт 6,584,696 төгрөг гаргуулах, 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Би 6,000,000 төгрөгийг гэрээ хийж, дансаараа авсан учраас төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд 0,5 хувийн алдангитай гэж заасан боловч би 0,5 хувийн алдангийг 20 хоногийн хугацаанд тооцдог гэж ойлгосон.

3.2. Тэр 22,000,000 төгрөгийн асуудал нь 22,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг 5,000,000 төгрөг ороод 11,000,000 төгрөг дээр хүүгийн мөнгө 10,000,000 төгрөгөө нэмээд 22,000,000 төгрөгийн гэрээ хийсэн учраас 10,000,000 төгрөгийг бол би хүлээн зөвшөөрөхгүй.

3.3. Би 2021 оны 07 дугаар сарын 01ий өдөр * ах дээр очиж, 5,000,000 төгрөгийг өөрийн дансаараа шилжүүлж авсан.

3.4. Тэр 2,000,000 төгрөгийн асуудал нь Гэрлээгийн данс руу хийсэн болохоос надад өгөөгүй, 2,000,000 төгрөг миний данс руу ороогүй, хүлээн зөвшөөрөхгүй.

3.5. Утасны лизинг би авхуулсан нь үнэн. Би өндөр зээлтэй байсан болохоор зээлийн шаардлага хангахгүй байсан. Тэр үед 4,700,000 төгрөгийн утас лизингээр авсан. Үүнээс үлдэгдэл 3,000,000-3,500,000 төгрөг байгаа.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч *эс 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 2,250,000 төгрөг, нийт 8,250,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: 

Хэрэгт нэхэмжлэгч Д.* болон хариуцагч * нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 0283 дугаар зээлийн гэрээ авагдсан. Уг гэрээгээр хариуцагч * нь нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай буюу 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, хүүгүй зээлэхээр болжээ. Төлбөрийн нөхцлийг талууд хугацааны эцэст буцаан төлөхөөр, мөн гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч дээрх зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 6,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзэж хариуцагчаас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангид 2,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

4.2. Хариуцагч *эс 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээгээр үндсэн зээлийн төлбөрт 22,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 1,980,000 төгрөг, торгууль төлбөрт 2,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: 

Хэрэгт нэхэмжлэгч Д.* болон хариуцагч * нарын хооронд 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 0111 дугаар зээлийн гэрээ авагджээ. Уг гэрээгээр хариуцагч *д нэхэмжлэгч Д.* нь 22,000,000 төгрөгийг 2 сар 15 хоногийн хугацаатай буюу 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, сарын 0,3 хувийн хүүтэй зээлэхээр болжээ. Төлбөрийн нөхцлийг талууд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д.*ы Хаан банкны *дугаар дансанд шилжүүлэн төлөхөөр, мөн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар торгууль төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагчаас дээрх зээлийн гэрээний зүйл нь 22,000,000 төгрөг биш гэж маргаж байна.

Хариуцагч * нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...2022.02.26-ны зээлийн гэрээний 22,000,000 төгрөг...зээлсэн нь үнэн” гэх, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...22,000,000 төгрөг биш 6,000,000 төгрөг 5,000,000 төгрөг ороод 11,000,000 төгрөг дээр хүүнд ...10,000,000 төгрөгөө нэмээд надаас 22,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ 22,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг бол би хүлээн зөвшөөрөхгүй” гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан.

 

Хэргийн 5 дугаар талд ** би Д.* ахаас гэх бичгийн нотлох баримт авагдсан. Уг бичгийн нотлох баримтанд амлалт өгсөн *, 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэж бичсэн байх бөгөөд хариуцагчаас уг бичгийн баримтыг үйлдсэн эсэх талаар маргаагүй.

Уг бичгийн нотлох баримтаас үзвэл, 2. 2022 оны 02 сарын 26-ны өдөр урьд нь авсан мөнгөө нэгтгэж 22 сая болгон нэгтгэж үнийн дүнгийн 10%-иар төлөхөөр гэрээ хийсэн гэж бичсэн байна.

 

Зээлийн гэрээ байгуулах учир шалтгаан ямар ч байж болох бөгөөд урьд өөр зорилгоор авсан мөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх нь талуудын хүсэл зоригийн асуудал юм. Хэрэгт цугларсан ** би Д.* ахаас гэх бичгийн нотлох баримт, 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 0111 дугаар Зээлийн гэрээ баримтуудыг нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч нарыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар урьд байгуулсан зээлийн гэрээний дагуу үүссэн үүрэг буюу 22,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний харилцаа болгосон гэж үзэхээр байна.

  

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Шүүхээс нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн буюу 22,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзсэн. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. 

2022 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд зээлийн хүүг сарын 0,3 хувиар, хугацааг 2 сар 15 хоног байхаар тус тус тохирсон нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхтэй тул 2 сар 15 хоногийн хүү болох 165,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Мөн талууд зээлийн гэрээний 3.7-д “гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиар торгууль төлнө” гэж харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасантай нийцсэн байх тул гэрээний хариуцлага буюу торгуулийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 22,165,000 төгрөгөөс 10 хувийн торгууль тооцож 2,216,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,798,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь дээрх хуулийн зохицуулалттай нийцнэ гэж үзлээ.    

 

4.3. Хариуцагчаас зээлийн үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зîõèã÷èä çýýëèéí ãýðýýг амаар áàéãóóëñàí, óã ãýðýý õ¿÷èí òºãºëäºð мөн ýñýõ, ìºí ãýðýýíèé äàãóó ìºíãèéã áîäèòîîð øèëæ¿¿ëñýí талаар ìàðãààнã¿é áàéõ ба òýäíèé õîîðîíä Èðãýíèé õóóëèéí 281 ä¿ãýýð ç¿éëèéí 281.1-ä çààñàí çýýëèéí ãýðýýíèé харилцаа ¿¿ñчээ. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Нэхэмжлэгч нь зээл 5,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хаан банк дахь хариуцагчийн 5450537488 харилцах данс руу шилжүүлсэн байх тул тэдний хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.   

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

4.4. Хариуцагчаас 2,000,000 төгрөг болон Хэрэглээний лизинг ХХК-иас Iphone 13 promax /Айфон 13 промакс/ загварын гар утас авхуулсан төлбөрт 6,584,696 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэргийн 5 дугаар талд ** би Д.* ахаас гэх бичгийн нотлох баримт авагдсан. Уг бичгийн нотлох баримтыг үзвэл, “...3. 2022 оны 4 сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай 10% хүүтэй 2 сая төгрөгийг өөрийн найз Гэрлээгийн дансаар шилжүүлэн авсан нь үнэн. 4. Утасгүй болоод * ахын нэр дээр түрээсийн гэрээ хийлгэж сар бүр мөнгийг нь төлөхөөр Ipon 13 утас лизингээр авсан нь үнэн. Заасан хугацаанд өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Хугацаа: 2023.04 сарын 20нд, амлалт өгсөн *” гэж бичжээ.

 

Иргэний хуулийн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан тул дээрх бичгийн нотлох баримтаар хариуцагч Д.Ган-Эрдэнийг 2,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлэх нөхцлийг, мөн Iphone 13 promax /Айфон 13 промакс/ загварын гар утсыг зээлээр худалдан авсан төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Хэргийн 12 дугаар талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээнээс үзвэл, нэхэмжлэгч Д.* нь 4,699,900 төгрөгөөр, нэг сарын 2,55%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Apple iphone 13 pro max /Апле айфон 13 промакс/ загварын гар утсыг зээлээр худалдан авсан байх бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар нийт 6,354,286.38 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.

Хэргийн 112 дугаар талд авагдсан Хэрэглээний лизинг ХХК-ийн 3455 тоот албан бичгээс үзвэл, тус зээлийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн үлдэгдэл 0.00 үлдэж бүрэн төлж дууссан байна гэжээ.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөр болох 2,000,000 төгрөгийг, мөн Apple iphone 13 pro max /Апле айфон 13 промакс/ загварын гар утсыг зээлээр худалдан авсан төлбөр болох 6,354,286.38 төгрөгийг тус тус төлөх үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагчаас “...Утасны лизинг би авхуулсан нь үнэн. Би өндөр зээлтэй байсан болохоор зээлийн шаардлага хангахгүй байсан. Тэр үед 4,700,000 төгрөгийн утас лизингээр авсан. Зоригоо ахын дансаар сар бүр төлөлтөө хийж байсан ...Тэгээд 3,000,000 юм уу 3,500,000 төгрөг хүүтэй төлж дуустал тийм л мөнгө үлдээсэн гэх тайлбарыг гаргасан.

 

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн хариуцагчийн эзэмшлийн Голомт дахь 1805169059 дугаар дансны хуулга, хариуцагчийн хамтран эзэмшдэг Хаан банк дахь 5450537488 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтуудыг үзвэл, хариуцагч *эс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 270,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 6 дугааар сарын 22-ны өдөр 266,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 250,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 700,000 төгрөг, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 266,000 төгрөг, нийт 2,252,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 260,000 төгрөгийг Хэрэглээний лизинг ХХК-д төлсөн байна.

 

Иймд хариуцагчийн “...Зоригоо ахын дансаар сар бүр төлөлтөө хийж байсан” гэх тайлбар үндэслэлтэй байх тул Apple iphone 13 pro max /Апле айфон 13 промакс/ загварын гар утсыг зээлээр худалдан авсан төлбөр болох 6,354,286.38 төгрөгөөс нэхэмжлэгчид буцаан өгсөн 2,252,000 төгрөгийг, Хэрэглээний лизинг ХХК-д төлсөн 260,000 төгрөгийг хасах нь зүйтэй.

 

5. Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *эс нийт 43,473,786.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*д олгож, үлдэх 4,540,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *эс 45,985,786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,028,910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *эс 387,879 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРСҮРЭН