Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/04250

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2024/04250

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжилсэн 33,009,265 төгрөгийг хариуцагч *, * нар хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,009,265 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,196.33 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, * нараас 196,598 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 196,598 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН