Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04260

 

 

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/04260

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,896,010.82 төгрөгийг хариуцагч * нь хүлээн зөвшөөрч, сар бүр 130,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 61,286.17 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гаас 30,643.085 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 30,643.085 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН