| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05498/И |
| Дугаар | 102/ШШ2024/04276 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/04276
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/04276 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух * овогт * *г /*/
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Г.*г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 сая төгрөг, хувь хүний хоорондын тохироогоор 3,000,000 сая төгрөг Архангай Өгийнуурт дүүгийн хуриманд явахдаа 1,000,000 төгрөг нийт 8,000,000 сая төгрөгийг авах ёстойгоос 2020 онд Баянгол дүүргийн цагдаагийн эрэн сурвалжилснаар сар бүр 200-150 төгрөг өгч байгаад мөнгөтэй болохоор төлнө гэж итгэх үнэмшил төрүүлснээр 2,000,000 сая төгрөгийг хүүгээр нь тооцож байгаад сураггүй болсон ба тухайн хаягт оршин суудаггүй * хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 4/, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ /хх 5-6/, 2017 оны 9 дүгээр сарын *-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 7/-ийг өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Г.*г нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
Г.*г нь * холбогдуулан холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч * нь зээлийн гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Г.*г иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч Г.*гт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн * дугаар зүйлийн *.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *овогт * * /рд:*/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Г.*гт мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Г.*г, утас:*, *
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * оршин сууж байсан хаяг: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, Их тойруу гудамж, * байр, 18 тоот,
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН