Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 147/ШШ2024/00326    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1-р багт оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний бие 1983-1987 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэрэгт татагдсан. 1987-1989 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд  1990 оныг дуустал Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажилласан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан онуудын тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд намайг 1983-1987, 1989-1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн ******* овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11/115 дугаартай лавлагаа, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. ******* овогт ******* нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 1985 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн ******* овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (Ш.******* 1985-1987, 1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11/115 дугаартай лавлагаа, (Ш.******* 1983-1987, 1990 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий),

 

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “...******* нь 1983-1987 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн Таваар бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Аав, ээжийн хамт үхэр сүрэг маллаж байсан. Би 1980-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн Таваар бригадад малчнаар, тоо бүртгэгчээр ажиллаж байсан болохоор Ш.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг,

 

6. Гэрч *******ы шүүхэд өгсөн: “...******* нь 1983-1987 онуудад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн Таваар бригадад малчнаар ажиллаж байсан. Аав, ээжийн хамт үхэр сүрэг маллаж байсан. ******* 1987-1989 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс ирээд тус нэгдэлдээ мал малласан. Тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Одоо ч мал маллаж байгаа. Би 1980-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдлийн Таваар бригадад малчнаар ажиллаж байсан болохоор Ш.******* ажиллаж байсныг сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарыг дуустал, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Гайхамшигт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БОЛОРМАА