| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00331И |
| Дугаар | 147/ШШ2024/00328 |
| Огноо | 2024-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 147/ШШ2024/00328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 38-р хороо, *******-р байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12-р сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын эмнэлгийн уурын зууханд галчаар, 1986 оны 10 сарын 21-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 8 жилийн уурын зуухны машинистаар, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт слесариар, 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан. Эдгээр он жилүүдийн ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн ******* овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ******* овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 306897 дугаартай ******* овогтой ******* МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, 645563 дугаартай ******* овогтой ******* МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архивын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 061423 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1******* дугаартай “машинист авч ажиллуулах” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 10 сарын 21-ний өдрийн 145 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 сарын 25-ны өдрийн 67 дугаартай “лаборант авч ажиллуулах” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 10 сарын 12-ны өдрийн 210 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 05 сарын 07-ны өдрийн 101 дугаартай “зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх болон шилжүүлэх” тухай тушаал, тушаалын хавсралт, Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 02 сарын 09-ний өдрийн 40 дугаартай “удаан жилийн нэмэгдэл олгох” тухай тушаал, тушаалын хавсралт, Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 01 сарын 31-ний өдрийн 29 дугаартай “1994 оны орон тоо, цалингийн фондыг батлах” тухай тушаал, тушаалын хавсралт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын эмнэлгийн уурын зууханд галчаар, 1986 оны 10 сарын 21-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 8 жилийн уурын зуухны машинистаар, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт слесариар, 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* овогт ******* нь 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын эмнэлгийн уурын зууханд галчаар, 1986 оны 10 сарын 21-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 8 жилийн уурын зуухны машинистаар, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт слесариар, 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн ******* овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (*******ийг 1981 оны 12 сарын 21-ний өдрөөс галчаар томилсон, 1983 оны 06 сарын 27-ны өдөр галчийн ажлаас чөлөөлсөн, 1986 оны 10 сарын 21-ний өдрөөс Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 8 жилийн уурын зуухны машинистаар томилсон бичилт бүхий, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжүүлсэн бичилт бүхий), 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн ******* овогтой ******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (Ж.******* 1994 онд сантехникийн слесариар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий), 306897 дугаартай ******* овогтой ******* МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, (Ж.******* 1986-1988 онуудад гишүүний татвар төлсөн бичиглэл бүхий), 645563 дугаартай ******* овогтой ******* МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, (Ж.******* 1988-1990 онуудад гишүүний татвар төлсөн бичиглэл бүхий), Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1******* дугаартай “машинист авч ажиллуулах” тухай тушаал, (*******ийг 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 8 жилийн уурын зуухны машинистаар томилсон бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1986 оны 10 сарын 21-ний өдрийн 145 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, (*******ийг 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс машинистаар томилсон бичилт бүхий),Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 05 сарын 25-ны өдрийн 67 дугаартай “лаборант авч ажиллуулах” тухай тушаал, (*******ийг 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс лаборантаар шилжүүлсэн бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 10 сарын 12-ны өдрийн 210 дугаартай “ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаал, (*******ийг 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс слесарийн ажлаас чөлөөлж, химийн Е-1 тогооны слесариар томилсон бичилт бүхий),Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 05 сарын 07-ны өдрийн 101 дугаартай “зарим ажилчдыг ажлаас чөлөөлөх болон шилжүүлэх” тухай тушаал, тушаалын хавсралт, (Үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын зохион байгуулалт, үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан *******ийг Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжүүлсэн бичилт бүхий), Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 02 сарын 09-ний өдрийн 40 дугаартай “удаан жилийн нэмэгдэл олгох” тухай тушаал, тушаалын хавсралт, (хавсралтын 83-т *******д удаан жилийн нэмэгдэл 8 хувиар тогтоосон бичиглэл бүхий), Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 01 сарын 31-ний өдрийн 29 дугаартай “1994 оны орон тоо, цалингийн фондыг батлах” тухай тушаал, тушаалын хавсралт, (Хавсралтын 80 дугаарт ******* 24-ийн уурын зуухны машинист гэх бичилт бүхий)
5. Гэрч гийн шүүхэд өгсөн: “...******* нь 1981-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинист, слесариар, 1990-1994 онуудад Эрчим хүчний үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь 1990 онд татан буугдаад, зарим уурын зуухнууд Эрчим хүчний үйлдвэрийн уурын зуух руу шилжсэн. ******* нь 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Бусад үед нь тасралтгүй л ажиллаж байсан. Би 1978-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт механик, слесариар, 1990-1994 онуудад Эрчим хүчний үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч ын шүүхэд өгсөн: “...******* нь 1981-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинист, слесариар, 1990-1994 онуудад Эрчим хүчний үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын зарим уурын зуухнууд Эрчим хүчний үйлдвэрийн уурын зуух руу шилжсэн. ******* нь 1983-1986 онуудад цэргийн алба хаасан. Би 1980-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт механик инженерээр, 1990-1994 онуудад Эрчим хүчний үйлдвэрийн уурын зууханд механик инженерээр тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Ж.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын эмнэлгийн уурын зууханд галчаар, 1986 оны 10 сарын 21-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 8 жилийн уурын зуухны машинистаар, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт слесариар, 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* нь 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын эмнэлгийн уурын зууханд галчаар, 1986 оны 10 сарын 21-ний өдрөөс 1987 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 8 жилийн уурын зуухны машинистаар, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт сантехникийн слесариар, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт слесариар, 1990 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оныг хүртэл Түлш эрчим хүчний яамны харъяа Сүхбаатар аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн уурын зууханд слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА