| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05475/И |
| Дугаар | 102/ШШ2024/04277 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/04277
| 2024 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/04277 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, Сөүлийн гудамж, * байранд байрлах * ББСБ ХХК /рд:*/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *"* ББСБ" ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 5/1627 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,299,900 /таван сая хоёр зуун ерэн есөн мянга есөн зуун/ төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээл авсан. Гэтэл зээлдэгч *зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй шалтгаанаар МУ-ын ИХШХШ тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн * тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч нь одоо хаана амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, итгэмжлэл /хх 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 4-5/, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 6-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 10/-ийг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
* ББСБ ХХК нь *холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
* ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * гүн овогт * * /рд:*/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч * ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: *
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийн оршин сууж байсан хаяг: Баянгол дүүрэг, * дүгээр хороо,* байр, * тоот,
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН