| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03394/И |
| Дугаар | 102/ШШ2024/05245 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/05245
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *-ын нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох 273,890,367 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 182,593,578 төгрөгийн 3,642,298 төгрөгөөс, алданги 91,296,789 төгрөгийн 1,821,150 төгрөгөөс тус тус татгалзаж, үлдэгдэл 268,426,917 төгрөгийн 178,951,278 төгрөгийн 3 хувааж буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 90,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 43,951,278 төгрөгийг тус тус төлж, уг төлбөрийг хуваарийн дагуу төлсөн тохиолдолд алданги болох 89,475,639 төгрөгийг төлөхөөр чөлөөлөгдөж, дээрх хугацаанд хуваарийн дагуу 178,951,278 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд 178,951,278 төгрөг дээр алдинги 89,475,639 төгрөгийн хамт нийт 268,426,917 төгрөгийг нэхэмжлэгч *-т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч * ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,500,085 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА