Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/05210

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.”*  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *-т холбогдох 2,275,841.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч * ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,275,841.22 төгрөгийг хариуцагч * нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 758,614 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 758,614 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 758,614 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 25,685 төгрөг, улсын төсвийн орлогоос 25,685 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч *  ББСБ” ХХК-д олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

      

    

 

  

 ШҮҮГЧ                                       Х.ЭНХЗАЯА