| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03347/И |
| Дугаар | 102/ШШ2024/05196 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/05196
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ХХК-ийн хариуцагч * ХХК-д холбогдуулан 75,414,803 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, * ХХК-ийн нэхэмжлэгч * ХХК-д холбогдуулан 23,195,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч * ХХК-д хариуцагч * ХХК нь 48.62 тонн витумыг 98,610,403 төгрөгөд тооцож, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийлүүлж, витумыг нийлүүлснээс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэгч * ХХК нь 23,195,600 төгрөгийг хариуцагч * ХХК-д шилжүүлж, талууд дээрх тохиролцоог гэрээнд тохирсон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь 98,610,403 төгрөгөөс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 23,195,600 төгрөгийг хасч үлдэгдэл 75,414,803 төгрөгийг хариуцагч * ХХК-иас гаргуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 535,074 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч * ХХК-иас 530,074 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч * ХХК-д тус тус олгуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг нэхэмжлэгч * ХХК, хариуцагч * ХХК нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА