Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04408

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04408

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,523,132.32 төгрөгийг хариуцагч * нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 10 дугаар сарын 15-ны өдөр, 11 дүгээр сарын 01-ний өдөр, 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 72,548.73 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гаас 36,274.365 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 36,274.365  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН